Цагдаагийн байгууллагаас “Босоо Хөх Монгол” ТББ-ийн удирдах зөвлөлийн хэд хэдэн гишүүдийг эрүүгийн хуулийн 149,3-т зааснаар “бусдын эд хөрөнгийг авахаар далайлган сүрдүүлсэн” гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн 461-р ангид цагдан хорьж шалгаж байгаа талаар хэвлэл, мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн.
Тэгвэл “Босоо хөх Монгол” ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн гэх улсын харцага Г.Ганхуяг нь өнгөрсөн дөрөвдүгээр сард ХУД-т хаалга онгойлгосонгүй гэж “Нархан” хотхон-ы хамгаалагчийг согтуугаар сүхээр цохиж зодож гэмтээж улмаар эрүүлжүүлэгдсэн гэх мэдээлэл байна. Цагдаагийн байгууллагад ирсэн уг гомдлын дагуу хэрэг үүсгэсэн боловч хохирогчдоо их хэмжээний мөнгө өгч хэргээ хаалгажээ. Г.Ганхуяг нь урьд нь олон удаа согтуугаар бусдын эрх чөлөөнд халдаж зодож танхайрсан тухай дуулдаж байсан боловч эрүүгийн хариуцлага хүлээлгүй танил талаараа мултарч байсан талаар ярих хүмүүс бий.
Монгол бөхийн нэр хүндийг хадгалж хамгаалж ард түмний хүндлэлийг дааж явах ёстой улсын харцага маань согтуугаар биеийн том, эр бяраараа аархаж гэмгүй иргэдийг зодож танхайрч байгаа нь тун харамсалтай.
Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэв
Ихэнх нутгаар хүйтэрнэ
А.Итгэлт: Намрын улиралд мал хулгайлах гэмт хэрэг идэвхиждэг
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Э-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2033 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Онцгой байдлын алба хаагчид 19 иргэний амь насыг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа