Энэ жилийн сонгууль урьд хожид үзэгдээгүй ил сонгууль болох гэж байна. Иргэд сонгогчид "харанхуй” сонголт хийдэг байсан үе ард хоцорч, улстөрчид болон иргэдийн хурлын төлөөлөгч нарын хэн нь хэн бэ гэдгийг бараг бүгдийг нь мэддэг болчихож. Эсрэгээрээ улстөрчид, иргэдийн хурлын төлөөлөгчдийн хууль бус үйлдэл хэрээс хэтэрч байна.
"Их хүссэн хүнд төрийн жолоог бүү атгуул” гэдэг. Үүнтэй адилаар төрд ард түмнийнхээ төлөө бус өөрийнхөө амин хувийн эрх ашгийн төлөө шунаж буй хүмүүс юу ч хийхээс буцахгүй байна. Ийм хүмүүсээр дүүрэн ирэх сонгуулиас ганцхан Чингэлтэй дүүргийг онцолж харъя. Энд нас барсан дүүгийнхээ дипломоор төрийн албанд орж ирээд улмаар удирдах албан тушаал хашиж байгаа ч улам бүр шунасаар байна. Төр түмэндээ ашиггүй, эх орон ард түмнээсээ урвасан гэрээ байгуулсан хүн ч байна.
Энэ хүн зөвхөн өөрийгөө бодож, амин хувийн эрх ашгаа төр, түмнээсээ түрүүнд тавьсан. Тэгэхээр иймэрхүү хүмүүс түмэн олноо төлөөлж, төрд ажиллаж чадах уу. Чингэлтэй дүүргийн Иргэдийн хурлын сонгуульд тус дүүргийн ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэ хэмээх хуурамч нэр бүхий хулхи дипломтой хүн дахин өрсөлдөхөөр болжээ. Түүний боловсрол, мэдлэгийн чадамж нь өөрөө олж аваагүй өөр хүн олж авсан диплом юм.
Тэгвэл Чингэлтэй дүүргийн УИХ-ын сонгуульд Д.Зоригт хэмээх дөрвөн жил "ичээ”-нд байсан нэгэн хүн нэр дэвшихээр болжээ. Хэрэг хуучирдаггүйн адилаар түүний дөрвөн жил хэл чимээгүй алга болж гаднын оронд амьдарсан ч хийсэн балгийг нь төр түмэн мартаагүй. Оюутолгойн гэрээг бүгд алдаатай, Монгол Улсад ашиг багатай гэрээ болсон гэдэг. Тиймдээ ч энэ гэрээг байгуулцсан С.Баяр, Ц.Баярцогт нарын хүмүүсийг одоо ч буруутгасаар байдаг. Тэгвэл энэхүү гэрээнд оролцож явсан Эрдэс баялаг, эрчим хүчний сайд асан Д.Зоригт хэмээх нөхрийг зарим нэг нь мартаад байдаг. Түүний хувьд Оюутолгойн гэрээг Монгол Улсад ашиг багатай байгуулахад оролцсоныхоо хөлсөнд овоо хэдэн хувийн ашиг хүртсэн гэгддэг бөгөөд уснаас хуурай гарахаар зүтгэж байгаа.
Д.Зоригт хувийн бизнес эрхэлдэггүй ч Монголын толгой баячуудын нэгд тооцогддог. 2012 оны сонгуульд ялагдсаныхаа дараа Европын орноор дөрвөн жил зугаалж байгаад ирсэн тэрбээр гэв гэнэт 300 саяар нь цацаж Чингэлтэй дүүргийн хороо болгоноос 150 хүнийг нэг хүний 100 мянган төгрөгийн такстайгаар Чингис зочид буудалд урьж, шинэ жил хийсэн. Ирэх жилийн сонгуулийн сурталчилгаагаа өмнөх оны шинэ жилийн үеэс эхэлсэн түүнд 300-аад сая төгрөгөөр хүмүүсийг шинэ жилдүүлэхдээ тийм ч их хотойгоогүй гэх юм билээ.
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй