Монголын поп урлагт өөрийн гэсэн өнгө төрхтэй нэгэн бол дуучин Б.Баярцэцэг юм. Түүний дуулсан дуунууд он цагаас үл хамааран олны аманд аялагдсаар л байгаа нь нэгийг өгүүлэх бизээ. Анхны бие даасан тоглолт “Хязгааргүйн цаана” СТӨ-нд болохын өмнө түүний “Дурласан цас” клипний зураг авалт, дуучин бүсгүйн төрх эрхгүй олныг дуу алдуулсан удаатай. Ямар сайндаа л цагаахан атаархал тээсэн нөхдүүд “мэс засал” гэж оношлосон байхав.
Болоогүй Баярцэцэг үгүйсгэсэн бөгөөд өөрийн гадаад төрхөндөө сэтгэл хангалуун явдагаа нэг бус ярилцлагандаа дурдсан. Харин хоёр жилийн өмнө хөөрхөн охины ээж болж, хэсэг завсарлага аваад гарч ирэхдээ дахин алмайруулав.
Энэ удаад тэр бүүр ч үзэсгэлэнтэй болсон байх ажээ. Уран бүтээлийн ажилдаа ч эрчтэй орж, энэ сарын эхээр “Поздний вечер” нэртэй орос болон барууны хитүүдийг нэгэн үдэш эгшүүлээд авсан. Харин яг энэ өдрүүдэд Европ дахь монголчууддаа тоглолтоо хүргэж байна.
Ямартаа л “Сая манай энд тоглолоо. Дэндүү гоё юм үзчихлээ. Чих баясаж, зүрх жаргалаа ш дээ, ёстой" гэж Чех, Польшид суугаа монголчууд өөр хоорондоо sms шидэлцэж, түүний “Нандин” тоглолтын тэсэн ядан хүлээж суугаа гэнэ.
ЭХ СУРВАЛЖ: PHOTONEWS.MN
“Утсаараа яриулаач” хэмээн гар утсыг нь гуйж авч, зугтсан этгээдийг илрүүлжээ
2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ
Торгууль төлөлттэй холбоотой залилангаас сэрэмжлүүлж байна
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны төсөл хэрэгжүүлэх санамж бичиг байгуулав
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Хээрийн түймэр гарч, 2100 га талбай шатжээ
Төсвийн байнгын хороо өнөөдөр хуралдана