Маргааш /05.21/ Бурхан багшийн их дүйчин өдөр тохиож байна. Эл өдөр Бурхан багш эхийн хэвлийд бүрэлдсэн, 37 насандаа төгс гэгээрч, бурхны хутгийг үзүүлсэн, 81 насандаа хүний ертөнцөөс нирваан дүрийг үзүүлж явсан гурван их хувь зохиол нь давхцдаг ажээ. Тиймээс зуны эхэн сарын шинийн 15-ны өдрийг “Бурхан багшийн их дүйчин өдөр” хэмээн тэмдэглэдэг байна.
Дүйчин өдрийн гол утга нь ард түмэн сэтгэлийн амар амгаланг хурааж, буян хийвэл түмэнтээ арвиждагт оршино. Бурхан багш жилийн 365 хоногоос зөвхөн зуны эхэн сарын шинийн 15-ныг адисласан хэмээн үздэг байна. Тиймээс сүсэгтэн олон бурхандаа тахил өргөж, зул барих, маань мэгзэм унших зэрэг буян хураах учиртай.
Энэ өдөр Гандантэгчэнлин хийдэд иргэдэд нэг өдрийн сахил болох Тэгчин сожин хүртээдэг. Уг сахилыг өглөө эртлэн авч, маргаашийн үүр хаяарах хүртэл сахидаг ёстой. Тэгчин сожин буюу сахил хүртэхдээ тухайн өдөр амьтны амь таслахгүй, худлаа хэлэхгүй, хулгай хийхгүй, ариун бусыг үйлдэхгүй, архи уухгүй, өндөр сэнтийд суухгүй, дуулж хуурдахгүй зэрэг 10 сахилыг сахина. Энэхүү сахилыг сахиж чадваас насаараа сахил сахисантай дүйцэн хэмээн үздэг ажээ. Мөн их дүйчин өдрөөр сүсэгтэн олон цагаан хоол идэх, мацаг барих зан үйлийг сахих хэрэгтэй юм байна.
“Утсаараа яриулаач” хэмээн гар утсыг нь гуйж авч, зугтсан этгээдийг илрүүлжээ
2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ
Торгууль төлөлттэй холбоотой залилангаас сэрэмжлүүлж байна
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны төсөл хэрэгжүүлэх санамж бичиг байгуулав
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Хээрийн түймэр гарч, 2100 га талбай шатжээ
Төсвийн байнгын хороо өнөөдөр хуралдана