Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргаар ажиллаж байсан Д.Баярсайхан буюу Согоо ээж албан тушаалаа ашиглаж, бусдаас 50 сая төгрөгийн авилга авсан гэх хэргээр АТГ-т шалгагдаж байсан удаатай. Гэвч өнөө жил МАН-аас НИТХ-д нэр дэвшихээр горилж явна.СХД-ийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын “Хүндэт дэвтэр”-т нэрээ сийлүүлэн алдаршиж, улс төрд унаж тусан явж байгаа эмэгтэйн сонголт МАН гэдгийг хэн хүнгүй мэднэ. Д.Баярсайхан хатагтай Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын орлогч, ИТХ-ын даргаар ажиллаж, дүүргийнхээ ИТХ-ын Төлөөлөгчөөр хоёр удаа сонгогдон ажиллаж байсан нэгэн. Одоо УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарыг дэмжин, дээлийнх нь захыг мушгиж суудаг хуурай эгч нь.
Д.Баярсайхан хатагтай жаахан охин шиг том цэцэгтэй, дэрвэгэр даашинз өмсдөг содон хувцасладаг. Харин саяхан үсээ хоёр сүлжчихсэн улаан пальтогоор гангарчихсан тууж явна лээ. Уг нь дунд сургууль төгсөхдөө охид “Салаа хархан гэзгэн дээр Туузан цэцэг дахиад ургахгүй” гэж хөнгөн гунигтай дуулдаг. Харин жаатай эмэгтэй 60 дөхсөн насандаа үсээ хоёр салаа сүлжчихээд “годгонож” явах юм даа.
Э.Нашка
Сайнцагаан суманд нөөлөг салхитай, үзэгдэх орчин хязгаарлагдаж байна
Ой, хээрийн 3 түймрийг бүрэн унтрааж, 4 түймрийг цурамд орууллаа
Л.Энх-Амгалан: Орон нутгийн сурагчдыг дараагийн ЭЕШ болон улсын хэмжээний бусад шалгалтад цахимаар оролцуулна
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
Монголын эмэгтэй бөхчүүд багийн дүнгээр 3-р байрт шалгарлаа
Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковтой уулзав
Чингүнжавын гудамжийг тохижууллаа