Тэнгэр түүнд ингэж айлдсан ч, тэнэглэлд хязгаар гэж бий


УИХ-ын чуулганы хуралдаанаар сонин содон их зүйл өрнөдөг. Харин өнөөдөр эзэнтэй онигооны эзэн үе үе орж гардаг, Фортуна Н.Батбаяр “Өрийн удирдлагын тухай хуулийг “Өглөгийн удирдлагын тухай хууль” болгон өөрчлөх ухааны юм ярив. Ингээд өртэй хүмүүс маргааш өглөгийн эзэд болон хувираж аж. Харин өрийг өглөг гэсэн үгээр солих хэрэггүй гэсэн Ч.Хүрэлбаатар гишүүний үгэнд мань Н.Батбаяр “Н.Алтанхуяг 191 онд Алтантуяа нэрээ Алтанхуяг болгож сольсон. Тэгээд ер нь зам нь засарч Ерөнхий сайд, намын дарга болсон. Тиймээс муу нэрийг сольж байх ёстой” гэж айлдав.
Үүнийг сонссон хүмүүс тэнгэр түүнд ингэж хэлсэн байж болох ч тэнэглэлд хязгаар бийг санах ёстой гэв. Энэ мэт төрөөр дайжигнадаг, доог тохуу хийдэг, үгэн дээр тоглолт хийдэг гаруудыг энэ сонгуулиар “хусах” хэрэгтэй л дээ, сонголт иргэдийн гарт шүү дээ, уг нь.
Э.Нашка