Хүний амьдралд тааж тааварлахын аргагүй сонин содон зүйл их болдог. Ялангуяа олны хайр хүндэтгэлийг хүлээсэн эрхмүүдийн амьдрал хүссэн хүсээгүй нүдэн дээр өрнөдгийн адилаар Дархан аварга А.Сүхбатын хувийн амьдрал олны анхаарлыг ихэд татдаг. Сүүлд хамтран амьдарч буй Н.Гарамханд аварга хоёрын зураг хаа сайгүй байдаг бол Баясаатайгаа хамтдаа патиардсан зураг нь харин ч нэг ховор.
Тэр ч үүднээсээ саяхны нэг өдөр аварга өөрийн цахим хуудаснаа олноор нь “бөөндөн” оруулж “Баясаа минь” гэж бичээд олон хүнийг уяраагаад амжив. Үүнийг нь харсан хүмүүс аварга Баясаадаа одоо хэр нь хайртай юм шигээ гэж харахад зарим нь авааль эхнэрээ орхиж, залуу бүсгүйтэй зугаалсан 40 хүрсэн эрийн чин сэтгэлийн гэмшлийн үг гэх нь ч байсан юм. Ёсолж суусан Баянаа аваргын Баясаатайгаа хорь гаруй жил амьдарсан ч сүүлийн найман жил хоёр ч бүсгүйтэй нэр холбогдож алтны магнат Ц.Мянганбаярын араас орлоо хэмээн цоллуулж явсан А.Сүхбат аварга энэ хугацаанд дөрвөн ч хүүхдийн аав болоод амжсан.
Аваргын хоёр хүүхдийг төрүүлсэн Содоо гэх бүсгүй олны хэл амнаас болгоомжлон нууцхан амьдрахыг хүсдэг бол одоо хамт амьдарч буй залуу гэргий нь хэмээн дуудуулдаг Н.Гарамханд харин ч эсрэгээрээ харилцаагаа ил гаргахыг хүсдэг нь хийж байгаа үйлдлээс нь илт. Ямарсайндаа л саяхан аваргын ээж Алтангэрэл гуайтай shopping хийж явааг нь харсан зарим нөхдүүд Н.Гарамханд хадамдаа өөрийгөө хүлээн зөвшөөрүүлж чаджээ гэхэв. Ийнхүү аваргын хайрын гурвалжин дөрвөлжингийн асуудал олны анхаарлыг хэзээд татсаар байх бөгөөд эхийг нь эцээхгүйгээр, тугалыг нь тураахгүйгээр эвтэйхэн “зохицуулаад” явчихдаг мань аварга ч бас адтай нэгэн шүү.
Э.Нашка
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй