Өвөлжилт, хаваржилт хүндэрч, зудад өртсөн малчин түмэндээ туслах "Илгээлтийн эзэд” аяныг МУГЖ С.Жавхлан, Т.Баясгалан нар орон даяар өрнүүлж хамтарч дуулснаас хойш 13 жилийн дараа уран бүтээлийн тоглолтоо үзэгч олондоо толилуулсан билээ.
Ард түмний хайртай уран бүтээлчдийн санаачлан өрнүүлсэн энэхүү сайн санааны хүмүүнлэгийн аянд Монголчууд нэгдэж, малчиддаа хандивын гараа сунган малын нэмнээ, дулаан хувцас, лаа, шүдэнз, өвс, тэжээл зэрэг олон түмний сэтгэл шингэсэн тусламжийн цувааг орон нутагт үдэж байсан.
Малчин түмэн ч Монгол Улсын Засгийн газар, пүүс компани, аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн тусламж, сайн санааны дэмжлэгээр хахир хаврыг ажралгүй давж, урин зуны улиралтай золгоод байна.
"Илгээлтийн эзэд” аяныг эхлүүлж, нийгмийн сайн сайхны төлөө бусдыг уриалах, аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн нийгмийн хариуцлагыг дээшлүүлэхэд үнэтэй хувь оруулсан МУГЖ С.Жавхлан, Т.Баясгалан нарыг "Онцгой байдлын албаны төлөө-3” тэмдгээр шагнасныг Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар өнөөдөр гардуулсан юм.
Тус шагналыг гардан авсан МУГЖ Т.Баясгалан, бид цаашид ч нийгмийн сайн сайхны төлөө чиглэсэн хүмүүнлэгийн үйл ажиллагааг өрнүүлэх, бусдыг манлайлж уриалан оролцож ажиллах болно гэдгээ илэрхийллээ. МУГЖ С.Жавхлангийн хувьд орон нутагт ажиллаж байгаа тул хүрэлцэн ирж амжаагүй юм.
Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэв
Ихэнх нутгаар хүйтэрнэ
А.Итгэлт: Намрын улиралд мал хулгайлах гэмт хэрэг идэвхиждэг
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Э-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2033 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Онцгой байдлын алба хаагчид 19 иргэний амь насыг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа