УИХ, НИТХ-ын сонгууль хаяанд ирж, нэр дэвшигчдээ тодрууллаа. Тэдэн дунд нэг гэр бүлийн ах дүү, амраг садангууд өөр өөр нам эвслээс нэр дэвшиж, өвөр зуураа өрсөлдөхөөр хэрэндээ л бэлдэж суугаа. Тэр тусмаа Зууны манлай заан Д.Долгорсүрэнгийн халуун ам бүл халуун зунаар харин ч нэг амьсгаа дээгүүр байх нь ээ.
Тодруулбал гишүүн хүү Д.Сумьяабазар нь ах намаас Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшиж эрхээ баталгаажуулах гэж үзэх бол Дагвадорж АН-ын улаан ногоон фен, Сэржбүдээ нь ч мөн ялгаагүй барилдаж ноцолдохоос илүүтэйгээр улстөрийг таашаах болсон.
За ах нар яахав гэж бодоход Догоо зааны ганц охин Ичкогийн нөхөр Бат-Эрдэнийн Золбоо гэх нөхөр МАХН-аас нэр дэвшиж байгаа гэх бор шувуу нисэлдэх боллоо. Тэгэхээр Догоо зааныхан баяр наадмаар хөвгүүдийнхээ захыг мушгиж завгүй байдаг байсан бол бөх хөвгүүд улстөрч болж, УИХ-ын сонгуулийн халуун өдрүүдэд амьсгаа дээгүүрхэн явах нь нэгэнт тодорхой болжээ.
Э.Нашка
“Утсаараа яриулаач” хэмээн гар утсыг нь гуйж авч, зугтсан этгээдийг илрүүлжээ
2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ
Торгууль төлөлттэй холбоотой залилангаас сэрэмжлүүлж байна
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны төсөл хэрэгжүүлэх санамж бичиг байгуулав
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Хээрийн түймэр гарч, 2100 га талбай шатжээ
Төсвийн байнгын хороо өнөөдөр хуралдана