НИТХ –ын чуулган өнөөдөр хаалтаа хийлээ. Ардчилсан намаас 26, Ардын намаас 14, Шударга ёс эвлээс 4, Иргэний Зориг намаас 1 төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэй энэ удаагийн нийслэлийн хурал олон намын бүрэлдэхүүнтэй, хүчтэй сөрөг хүчинтэй байсныг хотын дарга хаалтын чуулганы үеэр онцолсон юм.
Хогны ногоон уутанд 12.7, нэг наст цэцэг тарих арчлахад 95 тэрбум, гэр хорооллын дахин төлөвлөлтөнд 158.3 тэрбум, нийтийн тээврийн ухаалаг системд 30 тэрбум, угсраа автобусанд 20 тэрбум, реайлбусанд 8 тэрбум, 2900 орон тоо нэмэгдсэн зардалд 75 тэрбум, автохудалдааны цогцолборт 4.8 тэрбум төгрөг зарцуулсан хотын дарга Э.Бат-Үүлийг сөрөг хүчний зүгээс төсвийн хөрөнгийг үр дүнгүй зарцуулсанд шүүмжлэлтэй хандаж, шанд нь хотын даргыг гүтгэсэн хэргээр МАН-ын 12 төлөөлөгч цагдаад дуудагдаж байв. Цөөнхийн төлөөлөгчиддөө байсхийгээд л гомдож орхидог хотын дарга Э.Бат-Үүл НИТХ-ын хурлын танхимд шүүхийн шийдвэр гүйцэтгэж хурлын төлөөлөгч Г.Ганбаяраар уучлалт гуйлгасан ч ЧД-ийн прокурорын газраас МАН-ын төлөөлөгчид Хотын дарга Э.Бат-Үүлийг гүтгээгүй гэсэн тогтоол гаргаж эрх баригч сөрөг хүчийн хоёрын хайныг хагалсан.
НИТХ-д Нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар ажилласан төлөөлөгч Г.Ганбаяр Чингэлтэй дүүрэгт 1 тэрбум төгрөгийн өртөгтэй хүүхдийн амбулатори бариулж хүлээлгэж өгсөн бэлэгтэйгээр МАН-ын бүлгийн төлөөлөгчид энэ удаагийн НИТХ-ын чуулганыг хаалаа. Асар их хэмжээний төсөв зарцуулсан ч нэг ч хүүхдийн эмнэлэг босгоогүй хотын дарга Э.Бат-Үүл зөвхөн хогны ногоон уутанд зарцуулсан 10 тэрбум төгрөгөөрөө хүүхдийн 10 эмнэлэг барьж болох байсныг цөөнхийн бүлэг баталлаа.
Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэв
Ихэнх нутгаар хүйтэрнэ
А.Итгэлт: Намрын улиралд мал хулгайлах гэмт хэрэг идэвхиждэг
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Э-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2033 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Онцгой байдлын алба хаагчид 19 иргэний амь насыг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа