Оюутан ахуй цагтаа жүжигчин Б.Амарсайхантай үерхэж, эгээ л нэг гэрт орох дээрээ тулсан үедээ өөр сонголт хийсэн гэгддэг жүжигчин Ч.Ундрал өдгөө ганц бие яваа. Урлагийн тайзнаа жүжигчин Т.Өөдөөтэй хамт дуулж хуурдан, Оросын алдарт “Тату” хамтлагийг дуурайж нүцгэлээд авсан тэрбээр “Херо энтертаймент” студийн захирал, найруулагч Б.Баатарын ивээлд багтсан түүхтэй. Чамгүй удаан хугацаанд ойр дотно харилцаатай явсан тэд албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлж, хөөрхөн хүүгээ тэвэрсэн нь саяхан мэт.
УДЭТ-ын маркетингийн албаны даргаар ажиллан, хэд хэдэн киногоороо олонд танигдсан жүжигчин Ч.Ундрал нөхрийнхөө ажилд туслахын сацуу “Херо” нэртэй хөтлөгчийн дамжаа хүртэл ажиллуулж байлаа. Гэвч нөхөр нь “Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлгийг хийж эхэлсэн цагаасаа хойш хөтлөгч П.Анужинтай амраглаж, эхнэр хүүхдээ орхих дээрээ тултал их асуудал дэгдээсэн гэдгийг хэн хүнгүй мэдэх биз ээ. Нөхрөөсөө салаад нэг хэсэг Америкт амьдарсан Ч.Ундрал хамраа өндөрлүүлж, хөхөө томруулаад өөртөө “шинэ дүр төрх” бэлэглэсэн гэдэг. Одоо өөрийн гэсэн “U art” академи хүртэл байгуулан уран бүтээлээ тасралтгүй хийж яваа түүнийг найз залуутай болсон гэх яриа дэгдсэн ч үнэн худал нь нотлогдоогүй. Харин сүүлийн үед эгчмэд амрагтайгаа эргэж нийлэхээргүй болтлоо муудалцаж, “Монгол тулгатны зуун эрхэм”-ээ орхин одсон найруулагч Б.Баатар анхны эхнэртээ эргэж очсон тухай мэдээлэл тархаад байгаа. Харамсалтай нь, жүжигчин Ч.Ундрал нэгэнт өнгөрсөн амьдралынхаа алдааг дахин давтах хүсэлгүй байгаагаа илэрхийлж эргээд ирсэн нөхрөө хүлээж аваагүй гэнэ шүү.
ЭХ СУРВАЛЖ; PHOTONEWS.MN
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй