Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд ажиллах үеэрээ тус салбарын сайдын 2015 оны тушаал шийдвэрүүдтэй танилцав.
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2015 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн А/30 дугаар “Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын удирдах зөвлөлийн төрийн төлөөллийг шинэчлэн батлах тухай”, 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн А/170 дугаар “Удирдах зөвлөлийн төлөөллийг батлах тухай”, 2015 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн А/409 дүгээр “Тээврийн дээд сургуулийн удирдах зөвлөл дэх төрийн төлөөллийг шинэчлэн батлах тухай” тушаалуудаар тус яамны төрийн захиргааны албан хаагчдыг их, дээд сургуулийн удирдах зөвлөлд төрийн төлөөллөөр томилсон байна. Төрийн нарийн бичгийн дарга Ш.Булга-Эрдэнэ 3 сургуулийн /АШУҮИС, СУИС, Монгол-Германы ашигт малтмал, технологийн дээд сургууль/, Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяр 4 сургуулийн /МУИС, БИС, Тээврийн дээд сургууль, Монгол-Германы ашигт малтмал, технологийн дээд сургууль/, Дээд боловсролын хэлтсийн дарга П.Эрхэмбулган 4 сургуулийн /МУИС, ШУТИС, АШУҮИС, Тээврийн дээд сургууль/, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Эрдэнэчимэг 5 сургуулийн /ХААИС, Ховд их сургууль, Дорнод дээд сургууль, Улаанбаатар их сургууль, Монгол-Оросын 3 дугаар бүрэн дунд сургууль/-ийн удирдах зөвлөлд орж төрийн төлөөлөл хэрэгжүүлж байгаа нь Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн хуралдааны 16 тэмдэглэлийн XXII.2 заалтын 2.1.2-т заасан “төрийн захиргааны албан хаагчийг төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой 2 хүртэлх хуулийн этгээдэд төрийн өмчийн төлөөлөгчөөр томилон ажиллуулж байхаар тоог нь хязгаарлах”-аар тусгасантай нийцэхгүй бөгөөд энэ нь ашиг сонирхлын зөрчилтэй байдал үүсгэж болохоор байна.
Мөн сайдын Б/59 дүгээр тушаалаар Уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэнгийн захирлыг, Б/432 дугаар тушаалаар Энэтхэгийн соёлын төвийн захирлыг, Б/406 дугаар тушаалаар Улаанбаатарын их сургуулийн захирлыг, Б/196 дугаар тушаалаар Дархан-Уул аймгийн “Оюуны ирээдүй” цогцолбор сургуулийн захирлыг, Төрийн нарийн бичгийн даргын 2015 оны Б/322 дугаар тушаалаар тус яамны Шинжлэх ухааны бодлого, зохицуулалтын газрын даргаар Ж.Даваасамбууг тус тус томилохдоо нэр дэвшигчдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг Авлигатай тэмцэх газраар хянуулаагүй байна.
Тус яамны Төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/522 дугаар тушаалаар онцгой амжилт гаргасан 7 ажилтанд 2-4 сая төгрөгийн мөнгөн шагнал олгосон байх бөгөөд энэхүү шийдвэр нь Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 96 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн албан хаагчид шагнал, урамшуулал олгох журам”-ын 5 дугаар зүйлд “ ...ажлын өндөр амжилт гаргасан ... төрийн албан хаагчид ... ажлын үр дүнгээр сарын цалингийн 40 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн шагнал олгож болно” гэснийг зөрчсөн байна.
ЭХ СУРВАЛЖ; ZALUU.COM
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй