Авлигатай тэмцэх газрын 2016 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд“...авлигын эсрэг үйл ажиллагааны 2015 оны үнэлгээний үр дүнтэй холбогдуулан ... хангалтгүй үнэлэгдсэн яам, агентлаг байгууллагуудад тусгайлсан арга хэмжээ авч хэрэгжүүлэх”-ээр заасны дагуу авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үйл ажиллагааны хэрэгжилтийн байдалтай газар дээр нь танилцах, авлигын эсрэг үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэхэд чиглэсэн арга хэмжээ авах, арга зүйн удирдлагаар хангах зорилгоор 2016 оны 4 дүгээр сарын 11-22-ны өдрүүдэд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд ажиллав.
Авлигатай тэмцэх газрын даргын 2015 оны А/88 дугаар тушаалаар батлагдсан“Төрийн байгууллагаас авлигын эсрэг явуулж буй үйл ажиллагааг үнэлэх аргачлал”-ын дагуу тус газрын албан ёсны http://www.meds.gov.mn/ цахим хуудсаар болон мэдээ, мэдээллийн самбараар үйл ажиллагаагаа ил тод, нээлттэй болгосон байдалтай танилцахад авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор иргэдээс мэдээлэл хүлээж авах ажлыг хэвшүүлэх үүднээс үйлчилгээ, захидал харилцааны асуудал хариуцсан албан хаагчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, албан тушаал, ажиллах журам, харилцах утас, иргэдийг хүлээн авч уулзах цагийн хуваарь, иргэдийн өргөдөл /санал, мэдэгдэл/, гомдол, хүсэлтийг шийдвэрлэсэн талаарх мэдээллийг иргэд, олон нийтэд ойлгомжтой байдлаар ил тод болгоогүй, яамны бүтэц чиг үүрэг, хууль тогтоомж, төсөв санхүүгийн талаарх мэдээллийг байршуулаагүй байв.
Мөн өргөдөл, гомдлыг утас, хайрцаг, санал хүсэлтийн дэвтэр, амаар болон факс, цахим хуудсаар хүлээн авах нөхцөлийг бүрдүүлээгүй нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3-т заасан нийтлэг үүргийн хэрэгжилтийг хангаагүй байна.
Эдгээр байдлаас дүгнэж үзэхэд “Гомдол мэдээллийг хангалтгүй шийдвэрлэдэг” гэж тус яамтай холбогдох иргэдийн гомдол үндэслэлтэй байна. Иргэний гомдлыг шийдвэрлэхдээ Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 15 дугаар зүйлийн 15.5, 19 дүгээр зүйлийн 19.3-т заасныг удаа дараа зөрчсөн гэж Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг үзэж байна.
Эх сурвалж: АТГ
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй