Хүнсний салбар бол хүний эрүүл мэндтэй холбоотой хамгийн чухал салбар. Тэр хэрээрээ хариуцлагыг хамгийн өндөр түвшинд авч үзэх ёстой “ТЭСО” корпораци Монголчуудын эрүүл мэндэд эрсдэл дагуулсан хүнсний бүтээгдхүүнээр үйлчилж байгаа нь нэгэнтээ тодорхой боллоо. “ТЭСО” корпорацийн удирдлага нь хэлэхдээ “манай хүнсний бүх үйлдвэрүүд олон улсын чанар стандартын ISO:9001 стандартаар баталгаажсан төдийгүй зарим үйлдвэрүүддээ олон улсын сүүлийн үеийн дэвшилтэд техник технологиор шинэчлэлийн ажил хийж хэрэгжүүлсэн” гээд байдаг. Гэтэл “Тэсо”-гийн салбар компани болох “АГЬ” ХХК-ийн тухайд эсрэгээрээ тун хариуцлагагүй үйл ажиллагаа явуулдаг байна. Тус компани Сакура цагаан будаа Слава будаа зэрэг шилдэг бүтээгдэхүүнүүдийг Монголын зах зээлд нийлүүлж байна гээд сүрхий зүйл хэлж яриад байдаг.
Гэтэл бодит байдал дээр Сакура, Слава будаатай холбоотой хэрэглэгчдийн гомдол санал олон гарах болсон байна. Иргэд өөрсдийн худалдан авсан будаа нь чанарын шаардлага хангахгүй байгаа талаар сошиалаар дэлгэдэг ч, чухам хариуцлага хэрхэн тооцож ирсэн нь бүрхэг. Тэгвэл эрхэм таны үзэж байгаа энэхүү бичлэг дээр ТЭСО брэндийн оруулж ирдэг будаан дотор шавьж байгаа нь харагдаж байна. Будааны уутыг задлаагүй, дотор нь амьд шавьж байгаа нь харагдаж байгаа биз ээ. Тэгэхээр Мэргэжлийн хяналтын байгууллага улайм цайм хорхой шавьжтай будааг иргэдэд худалдаалж байгаа “ТЭСО”-гийн “АГЬ” ХХК-ийн бүтээгдхүүнийг шалгаж, албан ёсны мэдээлэл өгөх нь зөв биз. Мөн тус компанийн зүгээс ч тайлбар хийх ёстой юм.
Ч.Хантүмэн, Х.Санжсүрэн, Ганбаатар нарын 6 иргэнийг Зөрчлийн тухай хуулийн дагуу тус бүр нь 100 мянган төгрөгөөр торгожээ
Энэ арав хоногт цаг агаар ямар байх вэ?
Стандартын бус яндантай тээврийн хэрэгслийн техникийн үзлэг, оношилгоог хүчингүй болгоно
Үерийн эрсдэлээс сэргийлэхээр 700 гаруй алба хаагч, 160 гаруй техник, 51 мотопомп бэлэн байдалд ажиллаж байна
УБЦТС: Цахилгааны төлбөрийг сар бүрийн 20-30-ны өдрүүдэд төвлөрүүлнэ
Таван байршлын олон түвшний уулзварын ТЭЗҮ-ийг бүрэн боловсруулж дууслаа
Дамбадаржаагийн дулааны станц 5000 орчим өрхийг дулаанаар хангах боломж бүрдүүлнэ