“Вива сити” хорооллын оршин суугчид хорооллынхоо ойр орчим болон Туул голын эрэг дагуух хог хаягдлыг цэвэрлэх ажлыг энэ сарын 15-ны өдөр зохион байгуулжээ. Уг үйл ажиллагаанд тус хорооллын иргэд оршин суугчид болон СӨХ-ны ажилчид хамтарсан аж.
Тэд хорооллын ойр орчмоос Яармагийн гүүр хүртэл Туул голын эрэг дагуух ахуйн хог хаягдлыг цэвэрлэсэн байна.Үйл ажиллагааны талаар СӨХ-ны ТУЗ-ын дарга н.Хишигбаясгалангаас тодруулахад: “Манай СӨХ-ны зүгээс хотхоныхоо ойр орчмын хог хаягдлыг цэврлэж дуусгаад, хорооллынхоо ард байрлах Туул голын орчмын ахуйн хогийг цэвэрлэсэн. Иргэд зуны цагт салхинд гарч амарч зугаалдаг.
Амарч зугаалахдаа хайхрамжгүйгээс болоод хог хаягдлаа хаяж, байгаль орчин бохирдуулах нь бий. Тэгвэл манай СӨХ-өөс нийт оршин суугчдаа уриалаад энэ жил дөрөв дэх жилдээ Туул голын орчмын хог хаягдлыг цэвэрлэлээ. Нийт оролцсон оршин суугчиддаа талархал илэрхийлж байна” хэмээсэн юм. Тэдний дараагийн нэг ажил нь “Вива Сити” хорооллын орчмын Туул голын эрэг дагуу таван ширхэг хогийн сав байршуулах юм байна.
Б.БАТ
Ч.Хантүмэн, Х.Санжсүрэн, Ганбаатар нарын 6 иргэнийг Зөрчлийн тухай хуулийн дагуу тус бүр нь 100 мянган төгрөгөөр торгожээ
Энэ арав хоногт цаг агаар ямар байх вэ?
Стандартын бус яндантай тээврийн хэрэгслийн техникийн үзлэг, оношилгоог хүчингүй болгоно
Үерийн эрсдэлээс сэргийлэхээр 700 гаруй алба хаагч, 160 гаруй техник, 51 мотопомп бэлэн байдалд ажиллаж байна
УБЦТС: Цахилгааны төлбөрийг сар бүрийн 20-30-ны өдрүүдэд төвлөрүүлнэ
Таван байршлын олон түвшний уулзварын ТЭЗҮ-ийг бүрэн боловсруулж дууслаа
Дамбадаржаагийн дулааны станц 5000 орчим өрхийг дулаанаар хангах боломж бүрдүүлнэ