“Босоо хөх Монгол” ТББ-ын удирдах зөвлөлийн дөрвөн гишүүнийг цагдаагийн байгууллагаас хорьжээ.
Энэ талаар тус байгууллагын тэргүүн П.Шинжээравдангаас тодруулахад, “Юунаас болж хорьсныг нь сайн мэдэхгүй байна. Миний хувьд энэ талаар сайн мэдээгүй байж байгаад өглөө ар гэрийнхнээс нь л сонслоо.
Гол нь өнгөрөгч бямба гаригт UB palace-т эх орончдын чуулган зохион байгуулж 1000 гаруй хүн цугларсан.
Үүнээс оффшор данстангуудын бүрэн эрхийг түдгэлзүүлье, нэр дэвшүүлэхгүй байя гэсэн санал гаргаад Засгийн газар, Улсын ерөнхий прокурорт өгсөн.Үүнтэй холбоотой болов уу гэж хардаж байна. Энэ улсуудыг эртхэн дарж авъя гэж л бодсон болов уу л гэж хардаж байгаа” гэлээ.
Сонгууль дөхсөнтэй холбоотойгоор ямар үндэслэлтэй нь тодорхойгүй иргэд болон ТББ-ын гишүүдийг хорих, саатуулах хэрэг гардаг. Магадгүй цаашид ийм төрлийн хэргүүд гарахыг үгүйсгэхгүй хэмээн олон нийт дүгнэж байна.
www.breakingnews.mn
Ч.Хантүмэн, Х.Санжсүрэн, Ганбаатар нарын 6 иргэнийг Зөрчлийн тухай хуулийн дагуу тус бүр нь 100 мянган төгрөгөөр торгожээ
Энэ арав хоногт цаг агаар ямар байх вэ?
Стандартын бус яндантай тээврийн хэрэгслийн техникийн үзлэг, оношилгоог хүчингүй болгоно
Үерийн эрсдэлээс сэргийлэхээр 700 гаруй алба хаагч, 160 гаруй техник, 51 мотопомп бэлэн байдалд ажиллаж байна
УБЦТС: Цахилгааны төлбөрийг сар бүрийн 20-30-ны өдрүүдэд төвлөрүүлнэ
Таван байршлын олон түвшний уулзварын ТЭЗҮ-ийг бүрэн боловсруулж дууслаа
Дамбадаржаагийн дулааны станц 5000 орчим өрхийг дулаанаар хангах боломж бүрдүүлнэ