Энэ удаагийн сонгуульд түүхэндээ анх удаа хамгийн олон буюу 80 гаруй хүн бие дааж өрсөлдөх гэж байна. Дуучин, жүжигчин, бөө гээд ёстой л сонгогдох эрхээ эдлэж байгаа залуусыг харахаар нобарны цуглуулга мэт харагдах нь энүүхэнд. Шуудайд хийсэн үхрийн эвэр шиг өөр өөрийн үзэл бодлоор төрд гарсан бие даагчид эвлэж нийлээд эх орноо удирдаж чадах уу? эсвэл өнгөрсөн дөрвөн жилд бие даагч гэж суусан хэдхэн нөхөр шиг эрх ашгийнхаа төлөө нэг нэг намын хатавчинд шингээд халаасаа зузаатгах гишүүд болох уу? гэдэг асуулт гарч байна Улс төрөөс Нараагаа авчихвал Урлагаас Гүндалайгаа авлаа гэдэг шиг энэ удаагийн сонгуульд эрээвэр хураавар нэр дэвшигчид олон.
Цахим орчинд л амьдрах явцуухан сэтгэлгээтэй бие даагчид цөөнгүй байна. Фэйсбүүк, Твиттерийн орчинд хэдэн лайк цуглуулж, нүүрээ нуусан фэйсийн нөхдүүдээсээ ирэх “чи мундаг, чадна гэсэн ёжлож, шоглосон үг өгүүлбэрт нь хөөрсөн хэсэг нөхдүүд төрд ард түмнийг төлөөлчих юм шиг төөрч явна. Иргэдийн амьдрал туйлдаа хүрч сонгогчид энэ удаа төрөөс төрсөн тэрбумтнууд, хэдэн удаа улиран сонгогдсон гишүүдийг нэг нүүрээрээ харахаа байсан сиймхий дундуур биеэ ч засаж амжаагүй бие даагчид гараад ирэхийг үгүйсгэх аргагүй болчихоод байна.
Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэв
Ихэнх нутгаар хүйтэрнэ
А.Итгэлт: Намрын улиралд мал хулгайлах гэмт хэрэг идэвхиждэг
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Э-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2033 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Онцгой байдлын алба хаагчид 19 иргэний амь насыг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа