Бие жижиг ч бэлчээр томтой Чука


Залуу жүжигчин Б.Болорчулууныг “Мөрөөдлийн театр”-ын уран бүтээлийн гараа болох “Миний нууц хүү” жүжигт жүжигчин Оюундарьд дурладаг Можуулагийн дүрээр бид сайн мэднэ. Түүнийг Можуулагийн дүрийг амьдруулж, чадварлаг ирээдүйтэй жүжигчин болохоо харуулж чадсан гэдгийг Драмын театрын ахмад уран бүтээлчид дүгнэдэг юм. Жүжигчин Б.Болорчулуун дан ганц жүжиглэхээс гадна хөтлөх, дуулах авьяастай.
Шаггүй дуучин маань “Mount” хэмээх хамтлагтай. Оюутны ширээнээс олонд танигдаж, тайз дэлгэцийн бүтээлд тоглоод байгаа “Мөрөөдлийн театр”-ын залуу жүжигчин Б.Болорчулуун топ модель Т.Туяамаатай нэлээд хэдэн жил үерхэж байгаад хоёр тийшээ болсон. Харин түүнийг тун саяхнаас шинэ хайртайгаа учирсан гэх мэдээлэл байгаа бөгөөд бие жижиг ч бэлчээр томтой мань нөхрийн энэ удаагийн сонголт ч загварынхан дундаас байгаа гэлцэх юм билээ.