“Баян Намсрайн дүрээр тодорсон Б.Дэлгэрсайханы сул тал юу гээч Оффшор дансанд нэр холбогдсон "Болд төмөр ерөө", "Дорнын говь" зэрэг компаниудын босс Б.Дэлгэрсайхан энэ удаагийн сонгуулиар Дорноговийн тойрогт хүч үзэх нь нэгэнт тодорхой болжээ. Мөнгө зарсан, анхаарал халамж тавьсан бүсдээ нэр дэвшиж чадахгүй доголон нулимстай яваа горилогчид алийг тэр гэх вэ. Асар хөрөнгөлөг бийлэгжүү эл эр бусдын нүднээс далд бүгсэн ч сүүлийн үед тэнд биш нийслэлд мэр сэр үзэгдэж буй нь сонгуулийн сэтгэл догдлолтой нь холбоотой.
Түүнд байдаг цор ганц сул тал нь бүсгүй хүн гэнэ. Учир нь усны гүнж Ука хэмээх уяхан хоолой, туяхан зүстэй бүсгүйтэй он удаан жил болсон ч саяхан хоёр тийш болсон дуулиан дэгдээд буй. "Хар тас"-ын Маркатай ханилан сууж байсан энэ бүсгүй бүсгүйчүүдийг усанд дурлуулах ажил хийн өөрөө ч галбираа гайхуулж амждаг. Баян экс нь төрийн хар хүн болох гэж яарч догдлон буй өдрүүдэд мэдээж өрсөлдөгчид нь түүний нь цор ганц сул талыг ч бас онилоо биз. Тодруулбал, өөр нэг залуу бүсгүйтэй дахин эхлүүлсэн харилцаа, гэр бүлийн хувьд туйлын тогтворгүй байдал нь өглөгч Баян Намсрайн дүрээр тодорсон Б.Дэлгэрсайханд чөдөр тушаа болох нь дээ
ZUVSONGOLT.MN
“Утсаараа яриулаач” хэмээн гар утсыг нь гуйж авч, зугтсан этгээдийг илрүүлжээ
2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ
Торгууль төлөлттэй холбоотой залилангаас сэрэмжлүүлж байна
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны төсөл хэрэгжүүлэх санамж бичиг байгуулав
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Хээрийн түймэр гарч, 2100 га талбай шатжээ
Төсвийн байнгын хороо өнөөдөр хуралдана