УИХ-д мөнгөтэй л бол хэн ч тухалж болдгийн жишээг бид өмнөх хэд хэдэн сонгуулиас бэлхнээ харсан. Эхэндээ бизнесийнхэн улстөр лүү “урвадаг байсан бол одоо бөхчүүд, дуучид, үзмэрч гэх мэт “нобарны цуглуулга” шиг л төрийн түшээдүүдтэй болох цаг улам ойртсоор. Харин энэ буухиаг “Өгөөж чихэр боов” ХХК-ийн захирал С.Түмэнгэрэл үргэлжлүүлэв. 20-жилийн турш гурилан бүтээгдэхүүнээр Монголдоо тэргүүлж яваа “Өгөөж чихэр боов” ХХК-ийн захирал тэрбээр ихэд амбицтай нөхөр болох нь өнгөрсөн жилүүдэд бэлхнээ мэдрэгдсэн.
Хамгийн ойрын жишээг л дурдахад энд тэндэхийн киноны нээлтэнд ихэд стильтэй хувцаслаж олны харцыг булаадаг эрхэм өнгөрсөн гуравдугаар сард “Эх орончдын нам”-ын баяраар СТӨ-нд гишүүн асан Д.Зоригттой тохойгоо нийлүүлээд додигор гэгч нь сууж байсан санагдана. Түүнийг эртнээс МАН-ын “фанат” гэдгийг мэддэг ч нэр дэвших хэмжээний намын гишүүн гэж бодохоор ах намын “атаман” нарын “халаасны хүн” гэдэг нь ойлгомжтой боллоо. Ямартаа ч сонгууль дөхсөн энэ үед түүнийг хэр хол давхихыг харж сууя. Түүнд гишүүн болчих шаанс уг нь бий л дээ. Э.Нашка
“Утсаараа яриулаач” хэмээн гар утсыг нь гуйж авч, зугтсан этгээдийг илрүүлжээ
2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ
Торгууль төлөлттэй холбоотой залилангаас сэрэмжлүүлж байна
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны төсөл хэрэгжүүлэх санамж бичиг байгуулав
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Хээрийн түймэр гарч, 2100 га талбай шатжээ
Төсвийн байнгын хороо өнөөдөр хуралдана