Одоо би, дахиж хүлээж чадахгүй гэсэн шиг “Бишрэлт”-ийн Б.Ундармаа Сонгинохайрхан дүүргийг онилжээ. Ингэхдээ зургаан мандаттай Сонгинохайрхан дүүрэгт Д.Сумьяабазар, Д.Тэрбишдагва, Өгөөжийн С.Түмэнгэрэл Д.Дэмбэрэл зэрэг нөхдүүдтэй дөрөө харшуулахаар болсон гэнэ. Сонгууль болгоноор тойрог горьдон ихээхэн хөрөнгө хүч хаядаг ч намаасаа нэр дэвших квот авч чадалгүй тойроггүй хоцордог тэрээр энэ удаа тус дүүргээр улайм цайм эргэлддэг болсон гэнэ.
Сонгууль дөхсөн энэ үед Сонгинохайрханаас хэл амтайхан сонгогдсон Д.Сумъяабазарыг тойргийнхонтойгоо байн байн уулзах үеэр нь хэл чимээ өгөлгүй гэнэтхэн л ирээд суучихдаг болсон түүнийг аварга болоод аваргын цэргүүд янз муутайхан нүд үзүүрлэн суудаг ч хөөгөөд гаргаж чадахгүйгээс хойш яалтай билээ. Ичих булчирхайгүй болсон Б.Ундармаа хатагтай Сонгинохайрханд нэр дэвших хүсэлтэй ИТХ дарга Х.Нямбаатар, “Ган хийц”-ийн М.Даваасүрэнтэй уулзаж нэр дэвших хүсэлтэй байгаагаа хэлж, нэрээ татахыг сануулсан ч цаадуул нь олон удаа дараалал дайруулсан. Энэ удаа чадахгүй” гэж зөрүүдэлсэн гэх юм билээ. Ямартаа Б.Ундармаа хатагтай энэ удаа МАН-ын эмэгтэй гишүүдийн тоог нэгээр нэмж гишүүн нэр зүүнэ л гэнэ шүү. Түүнээс улбаалаад Сонгинохайрханы МАН дотор цусгүй дайн аль хэдийнэ эхэлсэн нь тодорхой сурагтай байна.
В.Баяраа
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй