2012 оны УИХ-ын сонгуульд Завхан аймгаас нэр дэвшихээр зэхэж байсан МАН-ын гишүүн, “Нарантуул”-ын Ш.Сайхансамбуу тухайн үед Д.Оюунхоролд “хорлогдож” тойроггүй хоцорсон билээ. Тэрбээр намынхаа байрны засварт тэрбум гаруй төгрөг хандивласан тул намын дарга асан Сү.Батболдоос сонгуульд нэр дэвших мандатаа эчнээгээр өвөртөлчихсөн байсан ч заалнаас Д.Балдан-Очирыг Д.Оюунхоролын санаачлагаар нэр дэвшүүлснээр унасан гэдэг.
Ийнхүү сонгуулийн ажлаа эхлүүлж ч амжилгүй өвдөг шороодсон тэрбээр энэ жил мөн нутгаасаа нэр дэвшихээр болсон тухай яриа гарав. Түүнийг МАН-ын дарга М.Энхболдтой тохиролцоонд хүрч улмаар Завхан аймагт нэр дэвших гэж байсан ч байдал өөрөөр эргэсэн бололтой.
Нэгэн цагт намаасаа нэр дэвшихээр тохирсон ч нам нэгт эмэгтэйд чадуулсан түүнд энэ удаа МАН-аас нэр дэвшихэд сэтгэл зүйн хувьд дарамттай байснаас гадна нам нэгт өрсөлдөгч нь бас л гай болжээ. Тиймээс тэрбээр Г.Уянгын тэргүүлсэн Тусгаар тогтнол эв нэгдлийн намд элсэнэ гэсэн яриа үнэн болох нь тодорхой болов.
“Ш.Сайхансамбуу манай намд элсэж, Завхан аймгаас нэр дэвшихээр боллоо” гэсэн мессежийг намын дарга Г.Уянга өөрийн твиттер хуудсаар жиргэжээ.
Үүнээс үзвэл, МАН-аас Завханд нэр дэвшихээр санаархагчид Ш.Сайхансамбууг дахин жийсэн бололтой. Харин шинэ тутам намд элссэн Ш.Сайхансамбуу Завханы тойрогт зовлонгүй ялалт байгуулах магадлалтай гэдгийг нутгийн хүмүүс ам дамжин ярьж байна. Өмнөх сонгуулиар түүнийг нэр дэвшихээ больмогц, эхнэр Г.Оюунсогоо нь Иргэний хөдөлгөөний намаас нэр дэвшиж байсан билээ. Харин энэ жилийн хувьд тэрбээр нөхрийнхөө ар талыг дааж ажил төрлийг нь зохицуулах үүрэг хүлээжээ.
Эх сурвалж:

Ч.Хантүмэн, Х.Санжсүрэн, Ганбаатар нарын 6 иргэнийг Зөрчлийн тухай хуулийн дагуу тус бүр нь 100 мянган төгрөгөөр торгожээ
Энэ арав хоногт цаг агаар ямар байх вэ?
Стандартын бус яндантай тээврийн хэрэгслийн техникийн үзлэг, оношилгоог хүчингүй болгоно
Үерийн эрсдэлээс сэргийлэхээр 700 гаруй алба хаагч, 160 гаруй техник, 51 мотопомп бэлэн байдалд ажиллаж байна
УБЦТС: Цахилгааны төлбөрийг сар бүрийн 20-30-ны өдрүүдэд төвлөрүүлнэ
Таван байршлын олон түвшний уулзварын ТЭЗҮ-ийг бүрэн боловсруулж дууслаа
Дамбадаржаагийн дулааны станц 5000 орчим өрхийг дулаанаар хангах боломж бүрдүүлнэ