С.Төгсийн ээж улс төр судлаач, доктор А.Саруул Сүхбаатар дүүргээс Нийслэлийн ИТХ-д бие даан нэр дэвшихээр болжээ. Гэхдээ 2016 оны НИТХ-ын нэр дэвшигчидийн нэрсийг маргааш олон нийтэд танилцуулах юм.
А.Саруул бол Эрдэнэбатхааны ач охин. Түүний аав Эрдэнэбатхааны отгон хүү, Ардын жүжигчин, төрийн шагналт нэрт зохиолч, орчуулагч Э.Оюуны дүү Э.Агваандорж Орост цахилгааны инженер мэргэжлээр сурч ирээд тухай үеийн Гэрлийн хороонд ажилд орж, нэгэнтээ III цахилгаан станцын даргаар олон жил ажиллаж байжээ. Харин өвөг эцэг Эрдэнэбатхаан нь 1925 оны үед гэгээрлийн яамны сайд байхдаа Герман, Франц улсад Д.Нацагдорж нарын 30 гаруй оюутан сурагчдыг явуулж сургасан түүхэн буянтай сэхээтэн байсан. Даанч үүнийхээ төлөө тухайн үед Оросоос бусад улс оронтой холбоо тогтоосон "Баруунтан" хэмээгдэж хэлмэгдэн цаазлагдсан гэдэг юм билээ.
PHOTONEWS.MN
Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэв
Ихэнх нутгаар хүйтэрнэ
А.Итгэлт: Намрын улиралд мал хулгайлах гэмт хэрэг идэвхиждэг
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Э-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2033 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Онцгой байдлын алба хаагчид 19 иргэний амь насыг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа