Цэц жагсаалтын 28-н гишүүдийн ирээдүйг шийдсэнээр удахгүй болох сонгуулийн өмнөхөн УИХ-д хэрхэн оролцох тактикаа боловсруулаад байсан намуудад томоохон цохилт болсон гэхэд хилсдэхгүй байх. Жагсаалтаар гарахаар зэхэж байсан гишүүд тойргоо булаалдаж, өмнө нь тойрог нь гарцаагүй хэмээн бэлтгэлээ базааж байсан нэгний тойрог нь өөрчлөгдөж, зарим нь бүр тойрог ч үгүй хоцорч байгаа сурагтай.
Их засгийн эзэн Н.Учрал л гэхэд Хэнтий нутгаасаа УИХ-д дэвшиж гарцаагүй ялна хэмээн бат итгэлтэй, бөх тактиктай байсан биз. Тэгвэл түүний тойрог ч мөн өөрчлөгдөж Сонгинохайрхан дүүргээс нэр дэвшихээр болжээ. Өнгөрөгч долоо хоногийн чуулганы хуралдаанаар тойргийн маргааныг эцэслэн шийдэж баталсан юм. Хамгийн олон хүн амтай тус дүүргийг зургаан тойрог болгон хуваасан байгаа. Тйимээс тэрээр яг одоогоор аль тойрогт нь таарч хэд хэддүгээр хороог усалж тордохоо хараахан тохироогүй байгаа сурагтай.
Ямартай ч УИХ-ын МАН-ын бүлгийн зөвлөх, НАМЗХ-ны дэд ерөнхийлөгч тэрээр СХД-т байрлах “Чингис соосэ” их сургуулиа түшиж тус дүүргийг сонгосон бололтой. МАН ч цэв цэнхэр гэгдэх СХД-гийн орон сууц ихтэй Өнөр хороолол хавиар УИХ-д суудал авах зорилгоор намынхаа шилдэг залуу улс төрчөө илгээж буйн энэ биз.
Ч.Хантүмэн, Х.Санжсүрэн, Ганбаатар нарын 6 иргэнийг Зөрчлийн тухай хуулийн дагуу тус бүр нь 100 мянган төгрөгөөр торгожээ
Энэ арав хоногт цаг агаар ямар байх вэ?
Стандартын бус яндантай тээврийн хэрэгслийн техникийн үзлэг, оношилгоог хүчингүй болгоно
Үерийн эрсдэлээс сэргийлэхээр 700 гаруй алба хаагч, 160 гаруй техник, 51 мотопомп бэлэн байдалд ажиллаж байна
УБЦТС: Цахилгааны төлбөрийг сар бүрийн 20-30-ны өдрүүдэд төвлөрүүлнэ
Таван байршлын олон түвшний уулзварын ТЭЗҮ-ийг бүрэн боловсруулж дууслаа
Дамбадаржаагийн дулааны станц 5000 орчим өрхийг дулаанаар хангах боломж бүрдүүлнэ