Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн Бямба гарагийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” болгон зарласан билээ. Энэ өдөр бүх нийтээр байгаль эхээ дээдлэх үзлийг түгээн дэлгэрүүлж, мод тарих, ногоожуулах хөдөлгөөнийг олон нийтийн үйл болгон өрнүүлдэг юм.
Өнөөдөр цэцэрлэг, гудамжинд мод тарьж, цэцэгжүүлэх, тохижуулах ажлыг зохион байгуулахаас гадна 20 мянган мод сөөгийг тарих юм байна. Барилгачдын талбай, Жуковын талбай, МҮЭСТО, Өргөө кино театрын өмнөх талбайд мод сөөг, тарьц суулгацын үзэсгэлэн худалдааг зохион байгуулах юм. Түүнчлэн цэцэрлэг, гудамжинд мод тарьж, цэцэгжүүлэх, тохижуулах ажлыг зохион байгуулахаас гадна 20 мянган мод сөөгийг тарина. Мөн энэ өдөр төрийн болон төрийн бус байгууллагууд эзэмшлийн талбай дээрээ мод тарих юм байна. Мөн иргэдэд мод, бут, сөөг хэрхэн тарих аргачлал болон арчлах талаар заавар зөвлөгөөг өгөхөөр төлөвлөөд байгаа аж.
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна
“Шинэ цагийн малчин" аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа