С.Баярцогтыг шалгуулахаар АТГ-д хандлаа


УИХ-ын гишүүн Л.Цог хэвлэлийн бага хурал хийж, цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөв. Тэрээр "Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдан олон нийтийг түгшээж буй оффшор дансны асуудлаар, тэр дунд Улсын Их Хурлын гишүүд, сайд нарын нэр холбогдож байгаатай холбогдуулан Та бүхэнд хандлаа. Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтын оффшор бүсийн дансан дахь 1 сая ам.долларын эх үүсвэрийг шалгуулах албан ёсны хүсэлтээ Монгол Улсын Ерөнхий прокурор, Хууль зүйн сайд, Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар зэрэг хуулийн байгууллагуудад хүргүүлнэ гэв. Түүнчлэн уг асуудлыг шалгах явцад өөрийн биеэр хяналт тавьж ажиллахаа дуулгасан юм. Тэрээр “Уг асуудлыг шалгах явцад би хяналт тавина, шаардана. Хэрэв шалгахгүй, хааж, хаацайлах юм бол хүрэх газар хаа байна, тэр хүртэл тэмцэнэ гэж бодож байна. Тун тодорхой асуудал учраас үүнийг хуулийн байгууллагаас шударгаар шалгах нь зүйтэй” хэмээн хэлэв.