Сонгууль дөхөөд ч тэр үү гишүүдийн хувийн тоглолт дээд цэгтээ хүрч байна. Өчигдөр гэхэд л сонгуулийн мандат, тойрог хуваарилах асуудал гишүүдийн хэрүүлийн алим шидэлцэх бай болов. Үнэхээр ч эрх барьж буй АН-ынхан зарим нэгэн тойрог, мандат дээр заль гаргасан нь тодорхой болсон. Харин МАН-ын гишүүд бухимдсаар юу ч хийж чадалгүй тус төсөл батлагдав. Тэгвэл өнөөдөр өглөө УИХ-ын чуулган хуралдах байсан ч гишүүдийн ирц хүрээгүйгээс хуралдсангүй. Гомдож орхисон МАН-ынхан хуралд суухгүй зөрүүдэлсэн бол, АН-ын гишүүдийн санаа сэтгэл сонгуулийн зүгт чиглэсэн учир ирц хүрээгүй юм. Дэмий л УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж хоолойгоо сөөтөл дуудсан ч ирээгүй.
Тэгвэл үдээс хойших Засгийн газрын хуралдаанаар Засгийн газраас малчдын талаар авсан арга хэмжээ болон малчны зээлийн хүүг бууруулж байгаа ажлын талаар мэдээлэл сонссон юм. Ингээд УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ гишүүн асуулт асуув. Тэрбээр “УИХ-ын гишүүний ирцийг бүрдүүлэх хэрэгтэй байна. Арав хүрэхгүй гишүүн сууж байна” гэж хэлмэгц нь УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж микрафоныг нь хааж орхив. Үүнд уурссан Б.Бат-Эрдэнэ гишүүн “Би яагаад шаардлага тавьж болдоггүй юм. Үгүй ээ энэ чинь ямар хэцүү ч юм бэ дээ” хэмээн халаглав. Тэрбээр цааш нь “Монгол улс тэр чигээрээ зээлийн барьцаатай. Бүх хүн зээлтэй. Энэ малчдын зээлийн хүүг бууруулах ажлаа тэнгэрт тултал ярих юм. “Нүглийн нүдийг гурилаар хуурна” гээч болж байна. Сая хонь Арабд гаргахаар боллоо гэсэн. Нэг ч хонь гаргаагүй. Ийм байдалтай молиго үмхүүлсэн зүйл ярихаа болимоор юм. Хонины нэхий 500 төгрөгт хүрэхгүй байна. Бүх зүйлийг сайхан мэтээр харагдуулахаа боль” гэсэн юм.
Ерөнхий сайд түүний асуусан асуултад хариулах гэсэн боловч Б.Бат-Эрдэнэ гишүүн ихээр уурсаж, Н.Батбаяр гишүүнийг өөр дээрээ ирэхийг шаардав. Харин Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Аварга хүн хүнийг хамаагүй дарамталж болох уу. Та ямар бөх амалж байгаа биш дээ. Н.Батбаяр гишүүн та хамаагүй битгий оч” хэмээн намын нөхрөө хамгаалав. Ямартай ч үг хэлэх эрхээ боогдуулсан Б.Бат-Эрдэнэ гишүүн уурсаж, цөхрөв бололтой.
У.САРАН
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй
Ерөнхий сайд асан С.Батболд гавьяат эдийн засагч цолоор шагнагдлаа