Нийслэлийн Сонгуулийн Хорооноос нийслэлийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуульд оролцох нам, эвслээс нэр дэвшигчдийн материалыг хүлээн авч дууссан болон бие даан нэр дэвшигчдийн бүртгэл явагдаж байгаа талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Нийслэлийн сонгуулийн хорооны дарга Ё.Гэрэлчулуун "Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлд заасны дагуу нийслэлийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуульд оролцох нам, эвслээс нэр дэвшигчдийг бүртгэх ажил өчигдөр дууслаа. 13 нам, хоёр эвсэлээс 314 нэр дэвшигчийн материал ирсэн. Нэр дэвшигчдийг бүртгэсэн эсэхээ Нийслэлийн сонгуулийн хорооноос тавдугаар сарын 17-нд нийтэд мэдээлнэ.
Харин бие даан нэр дэвшигчийн бүртгэл өчигдөр эхэлсэн. Тавдугаар сарын 14-ний 17.00 цаг хүртэл бүртгэл явагдана. Одоогоор нийслэлийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуульд бие даан нэр дэвшүүлэхээр 30 гаруй хүн хүсэлтээ ирүүлснээс найм нь материалаа ирүүлээд байна. Бие даан нэр дэвшигчдийн нэрийг тавдугаар сарын 19-нд зарлана.
НИТХ-ын сонгуульд оролцох шаардлага хангасан нам, эвслээс болон бие даан нэр дэвшигчдэд зургаадугаар сарын 07-нд батламжийг нь гардуулна.
нийслэлийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн зардал 900 сая төгрөгөөр батлагдсан байгаа." гэсэн мэдээллийг өглөө.
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна
“Шинэ цагийн малчин" аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа