УИХ-ын өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаан 9.00 цагаас эхлэх ёстой байсан ч ирц хүрээгүйгээс үдээс хойш болгон хойшлууллаа. Үдээс өмнөх хуралдаанаар Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулга, Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл, Хууль сахиулах ажиллагааны тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх ёстой байсан юм.
Ирцээ бүрдүүлэхийн УИХ-ын дарга З.Энхболд болон Р.Гончигдорж нар МАН-ын бүлгийн даргаас хүссэн ч тус бүлэг хуралдаа оролцсонгүй. УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж “МАН-ынхныг гуйж байна” гэсэн ч амжилт олоогүй учраас чуулганы үдээс өмнөх хуралдааныг завсарлуулж, үдээс хойш Засгийн газраас малчдын талаар авсан арга хэмжээ болон малчны зээлийн хүүг бууруулж байгаа ажлын талаар Ерөнхий сайдын мэдээллийг сонссоны дараа үргэлжлүүлэн хуралдахаар болов.
Ч.Хантүмэн, Х.Санжсүрэн, Ганбаатар нарын 6 иргэнийг Зөрчлийн тухай хуулийн дагуу тус бүр нь 100 мянган төгрөгөөр торгожээ
Энэ арав хоногт цаг агаар ямар байх вэ?
Стандартын бус яндантай тээврийн хэрэгслийн техникийн үзлэг, оношилгоог хүчингүй болгоно
Үерийн эрсдэлээс сэргийлэхээр 700 гаруй алба хаагч, 160 гаруй техник, 51 мотопомп бэлэн байдалд ажиллаж байна
УБЦТС: Цахилгааны төлбөрийг сар бүрийн 20-30-ны өдрүүдэд төвлөрүүлнэ
Таван байршлын олон түвшний уулзварын ТЭЗҮ-ийг бүрэн боловсруулж дууслаа
Дамбадаржаагийн дулааны станц 5000 орчим өрхийг дулаанаар хангах боломж бүрдүүлнэ