Нээрээ л ингэж хэлмээр байгаа биз, жүжигчин Д.Оюунтуулд. Хүний амьдралд янз бүрийн л зүйл тохиоддог. Өнөөдөр уйлавч, маргааш инээх өдөр ирдэг гэдэг шиг халуун буцлам усанд түлэгдэж, жүжигчин Ц.Алдармаатай хэвлэлийн баатар болж явсан Д.Оюунтуул өнөөдөр юу ч болоогүй мэт инээсээр л явна. Эмэгтэй хүмүүсийн нөхөрлөл удаан үргэлжлэдэггүй, хор шар атаа хорслоор дүүрэн байдаг гэгддэг ч тэрбээр мэргэжил нэгт дүү Туяатайгаа хамтран “Т, Т” продакшн байгуулан харин ч уран бүтээлийн олз омогтой яваа.
Бүгдийг шинээр эхлэж байгаа тэдний хувьд саяхан “Нарантуул худалдааны төвөөс ойр зуурын юм аа цуглууллаа” хэмээн өөрсдийн цахим хуудаснаа постолсон нь олныг хоёр талцуулаад амжина лээ. Гэхдээ олны танил хүн “Нарантуул” захаар үйлчлүүлж болохгүй гэх хууль байхгүй хойно, энэ мэтийн аар саар зүйлд ач холбогдол өгдгөө болих хэрэгтэй... Олны танилууд ч гэсэн хүн шүү дээ.
В.БАЯРАА
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
УИХ дахь намын бүлгүүд 10.00 цагаас хуралдана
Дорноговь аймгийн Улаанбадрах сумын төвөөс Зөөвч-Овоо чиглэлийн 60 км авто замын барилгын ажил эхэллээ
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ