Террористууд химийн дайралт хийхээр бэлтгэж байна


Хэт даврагсдын "Жебхат Аль-Нусра” бүлэг хойд Сирийн Алеппод хүчтэй химийн дайралт хийхээр бэлтгэж байгаа талаар эвлэрэгч талуудыг зуучлах Оросын төвөөс мэдээллэжээ. Уг мэдээлэлд, алан хядагчид хэд хэдэн ачааны машинаар химийн хорт бодис авч иржээ. Эдгээрт хлороос эхлээд химийн олон төрлийн хорт бодисоор дүүргэсэн гар хийцийн бөмбөгүүд багтсан байна. Улмаар эдгээр бөмбөгийг ойрын үед засгийн газрын цэргийн хүчин болон энгийн иргэдийн эсрэг ашиглахаар төлөвлөж байгаа талаараа террористууд мэдэгдсэн байна. Мөн тус улсын хэвлэлээр террорист бүлэглэлүүд хүний тоогоо нэмэгдүүлж эхэлсэн талаар мэдээллэжээ.