“Оймс баатар” намаасаа нэр дэвших эрхээ хасуулжээ


Бие даан нэр дэвшигчдийн нэрс тодорчээ. Гүйлгээд харвал Дарханы ардчилсан намын дарга, та бидний сайн мэдэх оймс баатар буюу Л.Наранбаатарын нэр явж байх юм. Уг нь тэрбээр 2016 оны Их Хурлын сонгуульд АН-аас нэр дэвших байсан ч бие даан нэр дэвшихээр болжээ. Энэ нь УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд руу оймс шидсэнтэй холбоотой байж магадгүй хэмээн хардах хүмүүс олон байгаа юм.
Учир нь Л.Наранбаатар “Монголын эдийн засгийн форум”-ын хаалт дээр УИХ-ын даргыг үг хэлж байхад нь “ З.Энхболдоо чи эдийн засгийг элгээр нь хэвтүүлсэн, эдийн засгаа алуурчин” хэмээн оймсоо шидсэнийг санаж буй биз. Сонирхуулахад тэрбээр эдийн засагч мэргэжилтэй, Clogex компани нь mining.mn сайт ажиллуулдгаас гадна сүүлийн хэдэн жил нүүрсний чиглэлээр дагнан гадны хөрөнгө оруулалтыг татах Coal Mongolia арга хэмжээг зохион байгуулдаг аж.
Э.Нашка