АН-ын дарга З.Энхболд гэдэг хүн зангарагтай, зантай гэдгээрээ олонд “алдартай”. Тэрбээр намынхаа гишүүдэд хатуурхаж ханддагын улмаас Дархан-Уул аймгийн намын гишүүн түүн рүү оймс шидэж байсан удаатай. Гэтэл намынхандаа хатуурхдаг Зи дарга, МАХН-ынханд зөөлөн ханддаг гэдэг яриа олон нийтийн дунд хаврын түймэр мэт хурдан түгэх болжээ. Олны үг ортой гэдэгчлэн Зи даргын зүгээс МАХН-ын дарга Н.Энхбаярт “нэг их хатуурхаж” чадахгүй байгааг бид мэднэ.
Энэ бүхний цаана их нарийн учир байгаа гэдгийг эх сурвалжууд мэдээлж эхлэжээ. Ямартай ч Зи даргын баараггүй “но”-ыг УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ бат гэгч нь атгасан гэнэ. Мэдээжийн хэрэг З.Баянсэлэнгэ гишүүн баттай мэдсэн мэдээллээ намын дарга Н.Энхбаярт хэлсэн байж таараа. Ингээд л МАХН-ын дарга Н.Энхбаяр АН-ын дарга З.Энхболдыг бат сайн “төмсөгдсөн” бололтой. Зи даргыг МАХН-ын өөдөөс болон Н.Энхбаярын өмнөөс ширүүн дуугарвал, “нөгөө юмыг чинь хэлнэ шүү” хэмээн түүнийг нам болгодог сурагтай.
Үнэндээ обшор данснаас ч чухал байж мэдэх Зи даргын талаарх энэхүү мэдээллийг МАХН-ынхан “атгасандаа” их додигор суудаг бололтой. Сургаар бол телевизээр гарах бүрдээ шударга үнэнчийн дүр эсгэдэг Зи дарга ярьдаг шигээ тийм ч шударга нэгэн биш юмдаг уу даа. Зи дарга нэгэнтээ телевизийн нэвтрүүлгээр орохдоо: “Төрийн албанд ажиллаад байх ах дүү надад байдаггүй, тэгээд ч ах дүүгээ төрийн ажилд томилдоггүй” гэсэн агуулгатай зүйл ярьсан байдаг. Тэгвэл энэ худал гэдгийг З.Баянсэлэнгэ гишүүний Зи даргын талаарх баримтын өчүүхэн хэсгийг сөхөхөд илрэх юм байна. Тэрбээр өөрийн эхнэрийн төрсөн дүү Б гэгчийг Төмөр замын хангамжийн асуудал хариуцсан даргаар томилуулсан бол өөрийн төрсөн дүүгээ Барилгын салбарын томоохон компанийн хувьцааг эзэмшдэг хүний нэг болгожээ.
Зи дарга намынхаа дотоод асуудлыг шийдэж чаддаггүй, нам доторх фракциудынхаа учрыг олчихож дөнгөдөггүй, ҮЗХ-ны хурлаа хуралдуулж чаддаггүй атлаа гэр бүлийн доторх асуудлаа ч хэнээс илүү сайн нууцалж, төрөөс “хөлжих” ухаанаа харин ч нэг хэнээр ч заалгахгүй хариуцлагатайгаар хэрэгжүүлчихдэг сүйхээтэй нэгэн бололтой.
УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ тэргүүтэй МАХН-ынханд АН-ын дарга Зи-ийн талаар үүнээс ч илүү “том баримт” байгаа болохоор тэд Зи даргыг өмнөө яаж сөгдүүлэх, хэрхэн өөрсдийнхөө эрх ашгийн өмнөөс дуугарахаа мэддэг бололтой юм дагуу даа.
Зи даргын жинхэнэ төрх ингээд илрэх нь энэ үү дээ.
/Захидал задлахад/
Ugluu.mn
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна
“Шинэ цагийн малчин" аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа