“Хас” Ч.Ганхуягийн гэргий Г.Уянгаагийн экс найз залуу хэн байв?


 

Энэ түүхийг мэдэх хүн ховор байх. “Улаанбаатарын мисс” 2001 тэмцээний “Баясгалант мисс”-ийн титмийг хүртэж байсан, “Хас”-ын Ч.Ганхуягийн гэргий Г.Уянга өмнө нь электро хөгжмийн урсгалыг Монголд оруулж ирж, дэлхийг тойрон аялснаараа танигдсан Амайтай үерхдэг байсан аж. Г.Уянга “Баясгалант мисс”-ийн титмийг хүртсэн тэр үед Амайтай дотно үерхэж, тэр ч бүү хэл найз залуу нь түүнийг сайхан бүсгүйн тэмцээнд ороход нь ихэд дэмжиж байсан гэдэг.
Амай ч тухайн үед рок попын ертөнцөд хэдийнэ од болчихсон байсан төдийгүй энд тэндэхийн арга хэмжээний хөгжмийн асуудлыг зохион байгуулдаг байв. Энэ л үед Ингаанаа буюу Г.Уянга бүсгүй найз залуутайгаа тайзны ард өдрийг өнгөрөөдөг байсныг өдгөө ч тэдний ойр тойрныхон нь дурсан ярьдаг юм. Тэгвэл этгээд содон үзэлтэй Амай энэ удаа “Алтан өргөө” уран сайхны киноны ах дүүсийн нэг Сүмбээгийн дүрд хувирснаар бидний дуранд үлджээ.