“Дорнын говь” ХХК-ийн Б.Дэлгэрсайханы офшор данс илэрсэн тухай хэвлэлүүд онцолж байна. Б.Дэлгэрсайхан нь Монголын уул уурхайгаас баяжиж хөлжсөн нэгэн.
Тэрбээр Сэлэнгэ аймгийн Ерөө суманд Хятадуудтай хамтарч “Болдтөмөр Ерөө Гол” ХХК-ийг үүсгэн байгуулж, хувийн хэвшлийнхнээс анх удаа өөрсдийн хөрөнгөөр төмөр зам тавьж зүтгүүр, ачааны вагон зэргүүдийг оруулж ирж байсан. Төмөр замд Б.Дэлгэрсайхан нь 350 вагонтай. Ноцтой нь вагоны үндсэн жинг гаальд мэдүүлэхдээ анхнаас нь илүү жингээр мэдүүлсэн гэх нь бий. Энэ нь гаднаас ачаа зөөхдөө зөөсөн ачааныхаа жин дээр ажиллаж, Монголын гаальд татвар дутуу төлж байгаа хэрэг юм.
Монголын баялгийг урд хөрш рүү боловсруулаагүй чигээр нь гаргаж хөлжсөн Б.Дэлгэрсайхан гэгч улс төрд мөнгөөр зодож хүч түрэмгийлэн орж ирж байгаа. Тэрбээр Дорноговь аймгийн Нутгийн зөвлөлийн тэргүүнээр сонгогдож, сүүлийн хоёр жил Дорноговь нутагт их хэмжээний хөрөнгө хаяснаар МАН-аас УИХ-ын 2016 оны сонгуульд Дорноговь аймгаас нэр дэвших эрхээ олж аваад буй. Авлигтай тэмцэх газарт Б.Дэлгэрсайхан нь хэдэнтээ шалгагдаж байсан бөгөөд сүүлийн үеийн мэдээллээр АТГ-т үүссэн хээгээ Баярцогтод тохоод байгаа юм.
Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэв
Ихэнх нутгаар хүйтэрнэ
А.Итгэлт: Намрын улиралд мал хулгайлах гэмт хэрэг идэвхиждэг
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Э-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2033 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Онцгой байдлын алба хаагчид 19 иргэний амь насыг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа