18 настай охиныг жил гаруйн хугацаанд хүчээр биеийг нь үнэлүүлдэг байсан Б гэх эмэгтэйн тухайн бид өмнө нь мэдээлж байсан. Тухайн үед хохирогч ярилцлагандаа Б-гийн нөхөр прокурор, танил цагдаа нараараа намайг удаа дараа бариулж, Б-д хүргэж өгдөг байсан гэж мэдэгдсэн. Энэ мэдээллийн мөрөөр Эрүүгийн цагдаагийн газрын Хүний наймаатай тэмцэх хэлтсээс тус хэргийг шалгаж байгаа. шалгалтын явцад охины өгсөн мэдээллүүд худал болох нь тогтоогдсон байна.
Учир нь Б-гийн нөхөр У нь прокурорын байгууллагад ажилладаггүй, нэгэн хэвлэл мэдээллийн байгууллагад ажилладаг. Хэргийн учир нь Б гэх эмэгтэй салсан нөхөр У-гаа “..Манай нөхөр улсын прокурор, чамайг хаашаа ч явуулахгүй, хараа хяналтандаа байлгаж чадна” гэх зэргээр цагдаа, хүчний нэрийг барьж, итгэн үнэмшүүлж, айлган сүрдүүлж, улмаар биеийг нь үнэлүүлдэг байжээ. Ийнхүү төрд тангараг өргөсөн хуулийн байгууллагын нэр төрийг ашиглаж, бусармаг гэмт хэрэг үйлдсэн этгээдийг Эрүүгийн цагдаагийн газраас үргэлжлүүлэн шалгаж байгаа юм. Энэхүү гэмт хэрэгт хууль, хяналтын байгууллагын ажилчид хамааралгүй болох нь тогтоогджээ.
Ч.Хантүмэн, Х.Санжсүрэн, Ганбаатар нарын 6 иргэнийг Зөрчлийн тухай хуулийн дагуу тус бүр нь 100 мянган төгрөгөөр торгожээ
Энэ арав хоногт цаг агаар ямар байх вэ?
Стандартын бус яндантай тээврийн хэрэгслийн техникийн үзлэг, оношилгоог хүчингүй болгоно
Үерийн эрсдэлээс сэргийлэхээр 700 гаруй алба хаагч, 160 гаруй техник, 51 мотопомп бэлэн байдалд ажиллаж байна
УБЦТС: Цахилгааны төлбөрийг сар бүрийн 20-30-ны өдрүүдэд төвлөрүүлнэ
Таван байршлын олон түвшний уулзварын ТЭЗҮ-ийг бүрэн боловсруулж дууслаа
Дамбадаржаагийн дулааны станц 5000 орчим өрхийг дулаанаар хангах боломж бүрдүүлнэ