Явуулын автомашины ихээр цугладаг Сонгинохайрхан дүүргийн товчоо буюу бидний нэрлэж заншсанаар 22-ын товчоонд бүх төрлийн автомашины сэлбэг хэрэгслийн дэлхийн брэндүүдийн албан ёсны эрхтэй дэлгүүрийг “Петротрак” ХХК нээлээ.
“Петровис” группийн охин компани болох “Петротрак” нь анх БНХАУ-ын “Beiben truck” группийн албан ёсны эрхтэйгээр Говьсүмбэр аймагт хүнд даацын автомашины засвар, үйлчилгээ, сэлбэгийн төвийг байгуулсан бөгөөд өдгөө суудлын автомашинд үйлчилгээ үзүүлэн, өргөжин ажиллаж байна.
Тэд энэхүү дэлгүүртээ Howo, North Benz, Weichai брэндийн хүнд даацын автомашины сэлбэг, хэрэгсэл, Triangle Tyre брендийн хүнд даацын болон суудлын автомашины дугуй, Mobil тос, тосолгооны материалыг худалдаалж байна.
Автомашины сэлбэг, хэрэгслийг үйлдвэрлэгчээс нь албан ёсны эрхтэйгээр нийлүүлдэг нь тус компанийн нэг давуу тал байдаг. Тэгвэл энэхүү таатай боломжийг үйлчлүүлэгчиддээ ойртуулж, цаг, зардлаа хэмнэхийг ийнхүү санал болголоо.
Тус компанийн хувьд хамгийн сүүлд БНХАУ-ын Weichai брэндийн хүнд даацын автомашины хөдөлгүүр, сэлбэгийг борлуулах албан ёсны эрхийг авсан байна. Weichai групп нь автомашины хөдөлгүүрийн үйлдвэрлэлээр улсдаа тэргүүлдэг төдийгүй дэлхийн 110 гаруй улсад бүтээгдэхүүнээ худалдаалдаг аж.
Чанарыг эрхэмлэдэг үйлчлүүлэгч та бүхний мэргэн сонголт “Петротрак”-ийн дэлгүүр байна гэдэгт эргэлзэхгүй байна.
ЖОЛООНЫ АРД СЭТГЭЛ АМАР
Дэлгүүрийн хаяг: 22 товчооны зам Толгойт өртөөний баруун урд "Хүч Авто трейд”-ийн байр
Утас: 96341222, 89801222
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна
“Шинэ цагийн малчин" аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа