Guys-ийн дэгжин залуус


Boyband хамтлаг дотор өөрсдийн дуу хоолойгоороо хэдийнэ ялгарч рок поп ертөнцөд орон зайгаа тунхаглаад авсан “Guys”-ын залуус дэгжин гэж жигтэйхэн. Урин дулаан цаг ирсэн болоод ч тэрүү хотын гудмаар дүүрэн дэгжирхэх залуусын  дунд “Guys”-ынхан дээр өөрийн эрхгүй охидын нүд “фокуслах” юм билээ.

Цагтаа “Хайрын бүжиг”, “Манан”, “Сургууль минь баяртай” зэрэг хит уран бүтээлийн эздээр тодорч дуулахаас гадна дэлгэцийн уран бүтээлд хүч үзэж явсан тэднийг “хөрвөх” чадвартай уран бүтээлчид гэдэгтэй хэн ч маргахгүй. Хаа сайгүй хонхны баярын тэмдэглэлт өдрүүд тохиож байгаа энэ өдрүүдэд тэдний “ Сургууль минь баяртай” дуу мэдээж эрэлт ихтэй байх нь тодорхой.