Өчигдөр төрийн ордонд Хууль зүйн байнгын хороо цагаасаа хоцорч арай хийн ирцээ бүрдүүлэн хуралдаж эхэлсэн. Тус байнгын хороогоор АТГ-ын даргыг томилох асуудал яригдаж магадгүй байсан ч хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэх асуудлын дараалалд ороогүй байв. УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр “Хууль зүйн байнгын хороо АТГ-ын даргын асуудлыг өнөөдөр хэлэлцэхгүй гэвэл хуулиа зөрчиж байгаа үйлдэл болох учраас би ирцээс өөрөө гарлаа. Хууль зөрчсөн үйлдэл хийхгүй хэмээн хатуухан хэлж картаа суглан хуралдааныг орхин гарсан.
Гэхдээ Хууль зүйн байнгын хороогоор эл асуудлыг хэлэлцэх эсэх дээр санал авахаар болж тэрээр эргэн хуралдаандаа суусан. Гэвч энэ асуудлын хүрээнд Ардчилсан намын бүлэг завсарлага авсан юм. Завсарлага авах болсон шалтгаанаа Ардчилсан намын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар “Ардчилсан намын бүлэг АТГ-ын даргыг томилох асуудлыг бүлгээр авч хэлэлцээгүй. Учир нь байнгын хорооны хэлэлцэх асуудлын дараалалд ороогүй байсан юм. Тиймээс судалж, танилцах үүднээс тав хоногийн завсарлага авах хүсэлт гаргаж байна” гэсэн юм.
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна
“Шинэ цагийн малчин" аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа