Нарагийн нэрийг зээлдэгч залуус найзтай нь уулзжээ


Дуучин М.Нарантуяа буюу Нара УИХ-ын сонгуульд Баянгол дүүргээс бие даан нэр дэвшихээр болоод байгаа билээ. Тэрээр өчигдөр өөрийн цахим хуудаснаа нэрийг нь зээлдэн өмнөөс нь фейсбүүк хуудсыг нь ажлуулдаг хэмээн бусадтай уулзан байгаа хоёр залуугийн талаар ийн бийжээ. 

 

“Нэр зээлдэн яваа эрхэм 2 дүүд...Энэ цагийн эрхэм ололтуудын нэг сошиал ертөнц нь хувь хүний орон зай үзэл бодлыг хүндэтгэх, түүн дээрээ тухайн хүн өөрийн дотоод ертөнц, сайн сайханд тэмүүлсэн эерэг хандлагаа нээн илэрхийлэх боломж олгосон агуу зүйл юм.Бүх хүмүүс энэхүү орон зайдаа өөрийнхөөрөө байж, өөрийн ертөнцөө бусадтай хуваалцдагийн нэгэн адил би өөрийн фейсбүүкээ өөрөө хөтлөн явуулдаг.

 

Харин харамсалтай нь Нарагийн фейсбүүкийн админ нь бид байна, тиймээс таны болон танай намын фейсбүүкийг Нарагаас олон хандалт, дагагчтай болгоно гэж явж байгаа хоёр залуугийн тухай сураг сар гаруйн өмнөөс чих дэлсээд байсан өчигдөр манай найзтай уулзжээ.Ямар харамсалтай хэрэг вэ? Яагаад ажлын гараагаа худлаа хэлж, хууран мэхлэх өнцгөөс эхэлж байгаа юм бэ? хоёр дүү минь ээ... Ингэж болохгүй ээ...Аливаа бизнес, ажил хэрэг, харилцаа бүхий л зүйл итгэл дээр тогтдог.

 

Харин тэр итгэл үнэнч шудрага байдал дээр тогтдог. Наад үйлдлээ зогсоогоорой! Анхнаасаа зөв замаар явахгүй бол мордохын хазгай гэгчээр цаашид бүүр буруудна. Буруу замаар будаа тээвэл буцахдаа яадаг гэдэг билээ. Та хоёр залуу хүмүүс байна, үнэнч шудрага байдлаар өөрсдийн ажлын гараагаа эхлүүлээрэй. Зам хол, бүтээх үйлс их үед чинь хууран мэхлэлт, худлаа ярих, худал хуурмаг бүхэн бүү оршиг. Үнэн цагаанаараа үнэнчээр хөдөлмөрлөөд амжилтад хүрээрэй миний хоёр дүү...Үйлдвэрлэл нь байгальд ээлтэй болж, хүмүүс нь эерэг, талархалтай болохыг хичээж, би оршиж байгаа нь бусдад туслах боломж юм гэсэн хандлага ихээр давалгаалж, төрсөн хүүхдүүд нь цаанаасаа өр нинжин, дэлхий нийтээр ёс зүй, ухамсар өндөртэй байхыг, оюун мэдлэг нь бусдын сайн сайхны төлөө байхыг уриалж буй энэ л цаг үед бид бүгдээрээ зөв амьдарч, хамтдаа жаргах ёстой юм шүү...” хэмээн бичжээ.