Монгол кинонууд олон улсын зах зээл дээр гарлаа


КАННЫН КИНО МАРКЕТ нь  2016 оны 5 сарын 11-нээс 5 сарын 21-ны хооронд  зохион байгуулагдах бөгөөд энэ жил 69 дэхь удаагаа зохион байгуулагдаж байгаа юм байна.

 

  Энэхүү кино маркетад “Дижитал Агуулга” ХХКомпани сүүлийн үеийн шилдэг 100-аад уран бүтээлийг  Албан ёсны зөвшөөрөлтэйгээр танилцуулах, худалдаалах ажлын албан ёсоор эхлүүлж байна. Эдгээрээс дурьдвал: “Маш нууц” МУСК, “Содура” МУСК,  “Үргээлэг2” МУСК,  “Элэг нэгтэн” МУСК,  “Lovers” МУСК,  “Босуул” МУСК,  гэх мэт уран бүтээлүүд оролцож байгаа бөгөөд тэр дундаас “Үргээлэг2”МУСК каннын дэлгэцээр гарахаар хуваарь гарсаныг дуулгахад таатай байна.

 

Дашрамд хэлэхэд Каннын кино маркетад оролцож байгаа кинонуудын мэдээллийг агуулсан “POCKED GUIDE” номонд “Үргээлэг2” МУСКиноны танилцуулга багтсан ба Энэ ном нь жил бүр 10,000 ширхэг хэвлэгддэг юм байна.

 

Каннын кино наадам нь 70 жилийн түүхтэй  дэлхийн хамгийн анхны кино наадам бөгөөд 2015 онд зохион байгуулагдсан кино маркетаар нийт 10.000 кино мэргэжилтнүүд оролцсоноос  3200 продьюсер, 2300 дистрьбютер компани, 1500 олон улсын менежерүүд мөн 790 фестиваль зохион байгуулагч нар оролцсон байна. Энэ бүгдээс Каннын кино маркетын цар хүрээг харж болно.

 

Энэхүү кино наадамд Монголчууд амжилттай оролцож чадсанаар олон улсын контентын худалдаанд нэр хүнд өсөх, монголын кино уран бүтээлчдийн үнэлэмж, орлого нэмэгдэх зэрэг монголын эдийн засагт үр өгөөжөө өгөх сайн талтай юм.

 

- See more at: http://www.unen.mn/content/62559.shtml#sthash.HNlNTVF3.dpuf