Нууц эх сурвалжийн илчилсэн оффшор дансны нууц мэдээлэл дотор Нандин, Бадамханд зэрэг монгол нэртэй хүмүүсийн мэдээлэл багтсан нь С.Баярын АНУ-д амьдардаг охидын нэртэй давхцаж байна. Мөн Б.Нандин гэх хүний хоёр ч дансанд Энрико Дел Каса гэх испани нэртэй хүн хамтрагчаар бүртгүүлжээ. Мэдээллээс үзэхэд тэд Линнок Холдинг корпорациас хувь эзэмшдэг аж.
Харин Б.Бадамхандын хувьд Багамын аралд байрлалтай Гоулд Уеллен Инк. компанийн нэр дээр дөрвөн ч данстай байна.

Дашрамд сонирхуулахад, УИХ-ын гишүүн Г.Уянга Ерөнхий сайд асан С.Баярын АНУ дахь долоон байшин гэх баримтыг өнгөрсөн хугацаанд ил болгосон. Түүний зүгээс Ерөнхий сайд асан С.Баярын АНУ-д бүртгэлтэй долоон тансаг хувийн хаусийн талаарх дэлгэрэнгүй баримт, судалгаатай 120 хуудас мэдээлэлтэй хамт цахим сүлжээнд цацсан юм. Уг баримт дотор С.Баярын анхны эхнэр О.Гэрэлтуяа, охин Б.Нандин, Б.Хонгор, Б.Бадамханд, шинэ найз бүсгүй Э.Сувд нарын нэр дээр бүртгэлтэй хаусуудын талаарх мэдээлэл багтаж байсан юм. Эдгээр байшингуудын үнэ нийлээд 24 тэрбум төгрөг бөгөөд бүгд гурван давхар, олон унтлагын өрөөтэй тансаг зэрэглэлийн байшингууд. Харин С.Баярын тухайд дээрх мэдээллийг үндэслэлгүй гүтгэлэг хэмээн тухайн үед няцааж байлаа.
Ч.Хантүмэн, Х.Санжсүрэн, Ганбаатар нарын 6 иргэнийг Зөрчлийн тухай хуулийн дагуу тус бүр нь 100 мянган төгрөгөөр торгожээ
Энэ арав хоногт цаг агаар ямар байх вэ?
Стандартын бус яндантай тээврийн хэрэгслийн техникийн үзлэг, оношилгоог хүчингүй болгоно
Үерийн эрсдэлээс сэргийлэхээр 700 гаруй алба хаагч, 160 гаруй техник, 51 мотопомп бэлэн байдалд ажиллаж байна
УБЦТС: Цахилгааны төлбөрийг сар бүрийн 20-30-ны өдрүүдэд төвлөрүүлнэ
Таван байршлын олон түвшний уулзварын ТЭЗҮ-ийг бүрэн боловсруулж дууслаа
Дамбадаржаагийн дулааны станц 5000 орчим өрхийг дулаанаар хангах боломж бүрдүүлнэ