Театрчилсан шоунаас Драмын театр руу хөл тавьсан бүсгүй

Admin
6 цаг 59 минутын өмнө

Кино Урлагийн дээд сургуулийг жүжигчний мэргэжлээр төгсөх жилээ UBS телевизийн “To be or not to be” театрчилсан реалити шоунд оролцож танигдаж байсан Б.Одгэрэл өдгөө Драмын театраар овоглох болсон. Шоунд оролцож байх хугацаандаа нэлээдгүй шийдэмгий, хурц төрх, дайчин байдлаараа үзэгчдээс очков цуглуулаад амжсан түүнийг Н.Наранбаатар найруулагч овоо хараандаа авсан гэдэг.
Тэрбээр уран бүтээлч хүний тайзны арын амьдрал, гэр бүлийн харилцаа хэрхэн өрнөдгийг харуулсан “Хунгийн сүүлчийн дуу” киноны гол дүрийн эмэгтэйн дүрийг чадварлаг бүтээснийг санаж буй биз. Б.Одгэрэл “Гэгээн муза”- 13 наадамд гал улаан палатье-аар гоён улаан хивснээ алхсан нь энэ.