УИХ-ын гишүүний суудалд хүрэх шат гишгүүрээ Г.Уянга өөрөө өрж тавьсан байж болох ч улстөрч болох эхлэлийг түүнд Ардчилсан намын дарга асан М.Энхсайхан атгуулж өгснийг санах хүмүүс бишгүй бий байх. Тийм эхлэл түүнд байсныг эргээд санах шалтгаан нь тэрбээр М.Энхсайханы намыг сарын өмнө орхиж гарсан алхам нь.
“Энержи Ресурс" компанитай хуйвалдан үндэсний аюулгүй байдлын эсрэг алхам хийсэн” гэж УИХ-ын дарга З.Энхболдод буруутгагдсан М.Энхсайханаас татгалзаж, МҮАН-ын гишүүний батлахаа буцааж өгөөд зогссонгүй илэрхий нөгөө талд нь үйлчилж эхэлсэн юм.
Гадаадын хөрөнгө оруулалттай “Саус Гоби сэндс" компанийн удирдлагуудад шүүхээс оноосон ялыг уучлалд хамруулсан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигийг Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж, УИХ -аар үүнийг хүчингүй болгох асуудлыг хэлэлцүүлэхээр УИХ-ын гишүүн Г.Уянга УИХ-ын дарга З.Энхболдод дөрөвдүгээр сарын 7-ны өдөр албан бичиг хүргүүлж байлаа.
Энэ албан бичгийг УИХ-аар хэлэлцэх эсэх асуудлыг өнгөрсөн долоо хоногт Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэх байсан ч МАН-ын бүлгийн гишүүд завсарлага авсан тул хэлэлцүүлэг хойшлогдоод байгаа.
Ерөнхийлөгч рүү чиглэсэн Г.Уянгын энэ дайралтын ард Х.Баттулга гишүүн байж ч мэдэх.
Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр бол Г.Уянгын нэр дээр шилжиж ирсэн улс төрийн нэг намыг “Женко” Х.Баттулга л түүнд худалдаж авч өгсөн бололтой. Ер нь төмөр зам, Тавантолгой тойрсон дуулиант асуудлуудын эргэн тойронд эрх баригчид олны өмнө ил тодоор талцан хуваагдаж, хэлэх үгээ хэлчихсэн л дээ. Жиргээчидтэй нийлж байгаад л Х.Баттулгын талаар жигтэйхэн ойлголтыг олон нийтэд өгчихсөн хүн бол Ерөнхийлөгч маань.
Их хурлын дарга бол энэ бүхний ард би биш шүү, уучлаарай өөр хүн байгаа гээд хаяагаа маначихсан. Сонгуулийн өмнө эрх баригчдыг намтай нь хамт донсолгосон энэ бүх шуугианы ард Х.Баттулга, Ерөнхийлөгч хоёр л үзээд байна гэсэн ойлголтыг ард түмэн хангалттай авчихсан л даа. Тиймээс Г.Уянгын Ерөнхийлөгч рүү чиглэсэн улс төрийн ард “Женко” бий гэх хардлага ортой юм.
Сонгууль дөхсөн, Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтээр Сонгуулийн хууль өөрчлөгдөж мажоритар системээр бид дараагийн парламентаа сонгох нь тодорхой болсон энэ цаг үед “Женко” Х.Баттулгыг тойрсон шуугиан намжчихлаа гэж ярих хүмүүс ч байна. Тэгвэл үгүй, харин ч тэр ил биш далд фронтод үзэлцэж байна гэж хэлье. Харин галын шугамд ил яваа шатрын хүү нь хөөрхий Г.Уянга.
Г.Уянга МҮАН-аас татгалзаж, М.Энхсайханаас ичгүүргүйгээр урваж байгаагаа мэдэгдэхдээ “ноосоо тушаав" гэж онцолсон байсан. Үнэхээр тэрбээр ноосоо тушааж, нормоо гүйцсэн нэгдлийн малчин шиг томоохон дарамтаасаа салав уу, эсвэл түүнээс ч том дарамттай бохир улс төрд "бээлий" шиг ашиглуулаад үлдэх үү гэдгийг цаг хугацаа л харуулах биз ээ.
Ч.Хантүмэн, Х.Санжсүрэн, Ганбаатар нарын 6 иргэнийг Зөрчлийн тухай хуулийн дагуу тус бүр нь 100 мянган төгрөгөөр торгожээ
Энэ арав хоногт цаг агаар ямар байх вэ?
Стандартын бус яндантай тээврийн хэрэгслийн техникийн үзлэг, оношилгоог хүчингүй болгоно
Үерийн эрсдэлээс сэргийлэхээр 700 гаруй алба хаагч, 160 гаруй техник, 51 мотопомп бэлэн байдалд ажиллаж байна
УБЦТС: Цахилгааны төлбөрийг сар бүрийн 20-30-ны өдрүүдэд төвлөрүүлнэ
Таван байршлын олон түвшний уулзварын ТЭЗҮ-ийг бүрэн боловсруулж дууслаа
Дамбадаржаагийн дулааны станц 5000 орчим өрхийг дулаанаар хангах боломж бүрдүүлнэ