МАХН нэр дэвшигчдээ тодруулжээ

Admin
Өчигдөр 12 цаг 23 минут

МАХН Сонгуулийн тухай хууль болон холбогдох дүрэм журмын дагуу анхан шатны нэгжүүдээсээ 45 мандат дээр 45 нэр дэвшигчийг тодруулсан байна. Сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдийг МАХН-ын анхан шатны үүрүүдээс сонгож ирүүлсэн бөгөөд хурлын шийдвэрээр сонгогдсон нэр дэвшигчдийг ямар ч тохиолдолд өөрчлөхгүйгээр батлах шийдвэрийг гаргасан гэнэ. 

Тухайлбал, Баянгол дүүрэгт Г.Нямдаржаа, Н.Бaатарням, М.Амартүвшин, Баянзүрх дүүрэгт Д.Баясгалан, С.Ононбаяр, Б.Дэмбэрэлдондов нар дэвшихээр болсон байна. Харин Сонгинохайрхан дүүрэгт Д.Баярсайхан, н.Мөнхцэцэг, Б.Баттулга, Хан-Уул дүүрэгт Б.Жагар, С.Оюунцэцэг, Я.Дашдорж нар дэвшихээр мандатаа авсан бол Налайхад Н.Баяраа, Багахангайд Д.Энхсайхан, Багануурт, Ц.Хишигбаатар дэвшихээр болжээ. Харин Чингэлтэй дүүрэгт Л.Шагдаррагчаа, С.Сэргэлэн, М.Лхагважав нар мандат авчээ.