“Гэгээн муза”-гын цасан цагаан гоёлтон

Admin
Өчигдөр 15 цаг 33 минут

“Seven” телевизийн “Валидол” ноорог кинонд тоглосон, “Жинхэнэ эрчүүдийн хөтөч” нэвтрүүлгийн хөтлөгч П.Чимэдцэеэг залуус андахгүй. Тэгвэл тэрээр энэ удаад манай зурагчны дуранд “Гэгээн муза” наадмын улаан хивсний ёслол дээр өртсөн юм. Тэрээр мэргэжлээрээ Сүхбаатар аймгийн “Жаахан шарга” театрын “Гэгээн тамлан” жүжигт ажиллан ийнхүү уран бүтээлийн багийнхаа хамт “Гэгээн муза” наадамд нэр дэвшин уригдан оролцсон юм. 

 

Залуу уран бүтээлчийн хувьд “Гэгээн муза” наадмын “Хөгжимт жүжгийн төрөлд” “Шилдэг эмэгтэй гол дүр”-д нэр дэвшинэ гэдэг бол том хэрэг юм. Энэ жил шагнал гардаж аваагүй түүний хувьд улаан хивсээр бардам алхах боломжийг ийнхүү хамт олонтойгоо эдэлсэн билээ. Нуруулаг, царайлаг бүсгүйн энэ өдрийн цасан цагаан хослол, металл өнгөтэй шовх хоншоортой трэнд болсон дуфлийн төгс хослол нь хэн хүний харааг булаан байсан шүү.