Төмөр замын ойролцоо өнгөрсөн шөнө буудалцаан болж, иргэдийн амгалан тайван байдал алдагдсан гэх мэдээлэл бидэнд ирсэн юм. Тодруулбал, Төмөр замын ойролцоо болсон баривчилгааны үеэр цагдаагийн алба хаагчид иргэдийн хооронд үл ойлголцол үүсч улмаар гал нээхэд хүрсэн гэсэн юм.
Энэхүү мэдээллийг Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээлэл, олон нийт хариуцсан дарга Ц.Баатархүүгээс тодруулахад “Өнгөрсөн шөнө Эрүүгийн цагдаагийн газрынхан гүйцэтгэх ажиллагаа явуулж хар тамхи мансууруулах бодис хэрэглэсэн этгээдүүдийг баривчилсан. Буудалцаан болсон асуудал байхгүй. Энэ хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөд эрт байна” гэлээ.
Д.ЖАРГАЛ
Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэв
Ихэнх нутгаар хүйтэрнэ
А.Итгэлт: Намрын улиралд мал хулгайлах гэмт хэрэг идэвхиждэг
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Э-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2033 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Онцгой байдлын алба хаагчид 19 иргэний амь насыг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа