Улсын 52 дахь удаагийн Математикийн олимпиад энэ сарын 4-8-ны хооронд Архангай аймагт амжилттай болж өнгөрлөө. Энэ жилийн олимпиад нь их онцлогтой байсан бөгөөд Архангай аймгийн уугуул иргэн МУИС-ийн математикийн тэмхимийн эрхлэгч доктор, проффессор В.Адьяасүрэнгийн нэрэмжит болон зохион байгуулагдсан юм. Нийт гурав хоног үргэлжилсэн улсын олимпиадад нийт 21 аймаг 9 дүүргээс шилдэг математикч багш сурагчид өөрсдийн оюун ухаанаараа өрсөлдөж шилдгийн шилдгүүд тодорлоо.

Шилдгүүдийг нэрлэвээс Ж.Уламбаяр ахлагчтай Архангай аймгийн хоёрдугаар баг доктор В.Адъяасүрэнгийн нэрэмжит Улсын Математикийн 52 дугаар олимпиадад гуравдугаар байр эзэллээ. Тус олимпиадад Архангай аймгийн I баг 5-р байранд III баг 9-р байранд орсон нь 170 сурагч, 67 багш бүхий нийт 230 гаруй математикчдаас Архангайчууд эхний 10 байрт шалгарсан юм. Түүнчлэн 11-р ангиас Хүрэл медалыг Лабортори I сургуулийн сурагч Д.Самбуу хүртсэн нь 5 жил тасраад байсан медалын буухиаг үргэлжлүүлсэн бахархам амжилт боллоо. Олимпиадын тэргүүн байрыг УБ хотын баг, II байрыг Хөвсгөл аймаг, III байрыг Архангай аймгийн II баг, IV байрыг Увс аймаг, V байрыг Архангай аймгийн I баг, VI байрыг Баянхонгор аймгийн баг тус тус эзэллээ. Улсын Математикийн 53 дугаар олимпиад 2017 онд Булган аймагт зохион байгуулагдана. Монголын Математикийн Олимпиадын хорооноос Архангай аймагт зохион байгуулсан 52 дугаар олимпиадыг маш өндөр зохион байгуулалттай, шинэ амжилт, түүхэн үйл явдлуудаар дүүрэн болж өндөрлөж буйг онцлон тэмдэглэж байлаа.
Ч.Хантүмэн, Х.Санжсүрэн, Ганбаатар нарын 6 иргэнийг Зөрчлийн тухай хуулийн дагуу тус бүр нь 100 мянган төгрөгөөр торгожээ
Энэ арав хоногт цаг агаар ямар байх вэ?
Стандартын бус яндантай тээврийн хэрэгслийн техникийн үзлэг, оношилгоог хүчингүй болгоно
Үерийн эрсдэлээс сэргийлэхээр 700 гаруй алба хаагч, 160 гаруй техник, 51 мотопомп бэлэн байдалд ажиллаж байна
УБЦТС: Цахилгааны төлбөрийг сар бүрийн 20-30-ны өдрүүдэд төвлөрүүлнэ
Таван байршлын олон түвшний уулзварын ТЭЗҮ-ийг бүрэн боловсруулж дууслаа
Дамбадаржаагийн дулааны станц 5000 орчим өрхийг дулаанаар хангах боломж бүрдүүлнэ