НӨАТ: 19,320 азтан тодорлоо


НӨАТ-н сугалааны арав дахь тохирол өнөөдөр /2016.05.08/ 19:30 цагаас болж, 19,320 азтан тодорлоо.

 

Үүнд дөрвөн сая төгрөгийн 13 азтан, 500,000 төгрөгийн 168 азтан тус тус байсан юм. Мөн 17,412 хүн 20 мянган төгрөг, 1,727 хүн 100 мянган төгрөг хожсон юм.

 

Гэхдээ супер шагнал болох 150 сая төгрөг болон 20 сая төгрөгийн азтан тодорсонгүй.

Энэ удаагийн сугалаанд дөрөвдүгээр сарын 01-нээс 30-ны хооронд хэвлэгдсэн баримтуудыг оролцуулжээ.

Азын дугаар: 0686 8818

Супер шагналын дугаар: 6903 4117

 

ЖИЧ: 20,000 болон 100,000 төгрөгийн хонжворыг иргэдийн бүртгэгдсэн данс руу шилжүүлэх бөгөөд 500,000-аас дээш төгрөгийн хонжворыг иргэд өөрт хамгийн ойр байгаа татварын хэлтэс дээр бичиг баримттайгаа очоод, маягт бөглөвөл тухайн хүний данс руу шилжүүлэх юм байна. 

 

Журмын дагуу хонжворыг 20 хоногт багтаан олгоно.

 

Та төлбөрийн баримтаа бүртгүүлсэн бол ebarimt.mn цахим хуудсанд өөрийн эрхээр хандан, хянах самбарынхаа "Сугалаанд хожсон дүн" хэсгээс сугалаанд хожсон эсэхээ харна уу.