УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж, Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг “Дээрх хуулийн өөрчлөлтөөр эмэгтэйчүүдийн квотыг бууруулж 20 хувь болгосон. Ажлын хэсэгт багтсан гишүүдийн нэрийг хэл. Нэр бүхий зургаан намын байгууллагаас шаардлага ирүүлсэн. Шаардлагыг гишүүн бүрт тараасан” гэв.
Үүнд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей “Ажлын хэсэгт УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Н.Энхболд, С.Дэмбэрэл, Н.Батбаяр, О.Баасанхүү, миний бие багтсан. Хувь тогтоох нь буруу, намууд нэр дэвшүүлэхдээ эрэгтэй 30 хувь, эмэгтэй 70 хувь гэж нэр дэвшүүлэх боломжтой гэж үзээд энэ асуудлыг нээлттэй үлдээсэн гэсэн хариулт өгсөн юм.
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна
“Шинэ цагийн малчин" аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа